УИХ-ын эрхэм гишүүд янз бүрийн позтой зургаа авахуулж, фейсбүүкээр тараадаг болж. Энэ бол яалт ч үгүй сонгуулийн чимээ наашилж байгаагийн шинж. О.Баасанхүү гэхэд л жүдогийн өмсгөлтэй ташаа тулсан зургаа тавьчихаж. Цагаан хун шиг цав цагаан хувцас түүнд нэг их зохиж гавьсангүй. Баасанхүү бид хоёрын жүдо барилдана гэж юу байхав дээ, шал арчихын нэмэр гэж бэлтгэлийн өрөөнд хамт байсан хүмүүс элгээ хөштөл инээсэн гэлцэнэ. Сонгогчидтойгоо барилдана,гар зөрүүлэх тоолондоо таалагдах аргаа тооцоолно гэж бодож байгаа бол бүр хол эндүүрч байгаагийн шинж. Намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн аз нь шовгор товарищ шүү дээ. Ц.Нямдорж гишүүний хошигносноор, оймсонд наалдаж яваад УИХ руу үсэрч орж ирсэн хүн дээ. Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Б.Ганбат цэргийн баярыг тохиолдуулан цэрэг хувцас өмсөж,цоо шинэхэн хром жийж жигтэйхэн ганган амьтан фейсбүүкт гарч ирсэн. Бас болоогүй ээ,хоёр гартаа баярын бичиг,”үнсний сав” барьсан байсан санагдана. Хөөрхий эрхэм түшээ хэдэн өдөр цахим ертөнцийн онлайн инээдэм болсон доо, та минь ээ. Энэ мэт шог гараагаар олны сэтгэлийг татна гэвэл сэрүүн зүүд тэр шүү. Баасанхүүгийн хувьд жүдо барилдана гэж яс үсээ шажигнуулахын оронд Мүүндээ үнэнч явбал барав. БСШУЯ-ны Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Насанбаяр тэр хоёрыг Мүүний шашиндаа хамгийн үнэнч шавь нар нь гэдэг юм билээ. УИХ-ын гишүүн,яамны бодлогын газрын дарга гэдэг том албан тушаал. Гэтэл гадны шашныг Монголд дэлгэрүүлэгчид. О.Баасанхүү нууц амраг судлаач хүн. Манай улсын анхны нууц амраг судлаач тэрээр зөвхөн судлаад зогсохгүй Ганц худагт хоригдсон нууц амрагийг эргэж тойрч судалгааны ажлаа лавшруулж байсан туршлагатай нэгэн.


Сэтгэгдэл (5)