Цагдаагийн ”албан тушаалын цол”-ыг өнөөдрөөс хүчингүй болгоно

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байх хугацаандаа салбартаа олон шинэчлэл хийсэн.Тухайлбал цагдаагийн цолыг албан тушаалын цол болгож байсан. Ингэснээр хошууч цолтой хүн хурандаа цолтой албан тушаалд томилогдвол шууд хурандаа цолтой болох, хурандаа цолтой хүн албан тушаалаа өөрчилж, дэслэгчийн ажлын байранд очвол шууд дэслэгч цолтой болох журмаар явж байсан юм. Энэхүү журамд цагдаагийн алба хаагчид ихээхэн таагүй хандаж байсан. Тэгвэл өдгөө сайд солигдсоноор өмнөх сайд Х.Тэмүүжингийн гаргасан албан тушаалын цолыг хүчингүй болгох тушаал гаргажээ.

Уг тушаалд: Хууль зүйн сайдын 2014 оны А/03 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох  журам”-ын дагуу нэг алгасуулан олгосон цолыг энэхүү журамд нийцүүлэн тухайн олгосон цолны 2/1-ийн хугацаанд хүрээгүй тохиолдолд Цагдаагийн байгууллагын тухай хуулийн дагуу хэрэглэж байсан цолыг олгох, харин цагдаагийн дэслэгчээс ахлах дэслэгч цол авсан албан хаагчдын цолыг хэвээр үлдээх. Мөн журмын дагуу цол буурсан алба хаагчдын урьд хэрэглэж байсан цолыг сэргээхээр боллоо. Энэхүү тушаалыг мөрдөж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.23.51.2)
    зөв маш зөв шүү дээ
    2015 оны 03 сарын 29 | Хариулах