Сэтгүүлчийг хээр аваачин зодож дарамталжээ

''Үндэстэн'' телевизийн захирал Т.Дагвадоржийг ямар ч шалтгаангүйгээр зодож танхайрсан хүмүүсийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна. Өнгөрсөн баасан гаригийн их үдийн алдад нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн гаднаас том биетэй хоёр залуу түүнийг өмдний тэлээснээс нь өргөж хүчээр авч яваад  Приус маркийн машинд чихэж суулгажээ. Тэд явсаар 7  буудлын ойролцоохь  Петровисийн шатахуун түгээх станцын хажуудах хүнсний дэлгүүрт иржээ. Хүчинд автсан залуу чухам юу болоод байгааг ойлгосонгүй. Тэгтэл тэд  архи авч гарч ирээд Дагвадоржийн  ам руу архийг хүчээр цутгаж уулгажээ. Тэгээд цааш давхисаар хээр аваачиж, хэрцгийгээр зодсон байна. Түүнийг хүч хэрэглэн авч явсан хүмүүс ''Чи яасан их үндсэрхэг үзэлтэй хүн бэ, эхнийх нь чи шүү'' хэмээн элдвээр дарамтлан доромжилсон байна. Түүнийг ухаан баларттал нь зоджээ. Нэг мэдэхэд Дагвадорж аль нэг байгууллагын ОО-ийн өрөөнд байсан гэнэ. Тэнд яаж ирснээ ч санахгүй байжээ.  Хоёр залуу түүнийг сэрээж, гэрээ заагаад өгөөч, хүргээд өгье гэхэд нь сэржээ. Сайн санаат хоёр залуу түүнийг гэрт нь хүргэж өгсөн байна.  Түүний хэр зэрэг гэмтсэнийг  үзлэг хийсэн Гэмтэл согогийн үндэсний төвийн эмч нар хэлэх байх. Түүнийг хэн хэрхэн хүчээр явсныг харсан  болон утсандаа бичиж үлдээсэн хүмүүс байвал 98204320 утсанд яаралтай мэдээлнэ үү. Мэдээллийг чандлан нууцална. Т.Дагвадорж бол Монголын Бөөгийн нэгдсэн эвлэлийн дээд цэцийн гишүүн. Өөрийн эзэмшлийн Үндэстэн ТВ-ээр “Тэнгэрийн цаг” нэвтрүүлгийг 6 жил хариуцан бэлтгэж үзэгч олондоо  хүргэж байгаа тэнгэр үзэлтэй, шударга залуу юм. Тэрээр маргааш нь  болох Монголын Бөөгийн нэгдсэн эвлэлийн дээд цэцийн хуралд илтгэл тавих байжээ. Газар нутгаа хамгаалахаар боссон иргэдийг  нухчин дарах  гэв үү. Эх орон,газар шорооныхоо төлөө тэмцлийг мохоох гэсэн явуургүй арга уу гэж  “Тэнгэрийн чуулган” бүлгэмийнхэн эргэлзэж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (203.91.119.246)
    ХА ХА ПРИУС Д СУУЛГААД ЯВСАН ГЭНЭЭ ЯДУУ ЗАХИАЛАГЧ БАЙЖЭЭ
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (124.158.77.8)
    Энэ бол хятадын даалгавараар хийж байгаа ажил
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • монгол (202.179.10.150)
    Энэ бол их сонин,их ноцтой асуудал уул ус газар нутгаа гэсэн хүмүүсийг барьж хорьдог,ялладаг,тэдний тэмцэлийг мохоох,амыг нь үдэх гэсэнг л хэрэг шүүдээ8газрын доорхи баялаг бүх ард түмний өмч тэдний мэдэлд байна гэсэн ҮХ-ийн заалттай боловч эрх мэдэлтэнүүд дураараа дургиж байгаатайл холбоотой
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • Мягмар (202.126.89.168)
    Хэн ч байлаа гэсэн. Түүнийг ингэж зодож байгаа нь гэмт хэрэг. Олноо энэ бол цаг хугацааны л асуудал. Цөөхөн монголчууд минээ бие биенээ хайрлаач ээ.
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (119.40.100.26)
    Өөрөө архи уугаад зодуулчсан юм биш үү? Тэгээд ч бөө юм байна. Бөөлөөд л зодсон хүмүүсээ олоод авчина биз дээ. Бөөг хэн ч тоож зодохгүй шүү дээ. Битгий улс төржүүл. Өөрсдийнхөө муу байгаа болж бүтэхгүй болгоноо бусад хүмүүс лүү чихчихээ.Амьдарч байгаа юм бол амаа биш гараа хөдөлгөж, дуучин Жавхлангийн хэлдгээр өөрсдийнхөө оюун ухаан толгойгоо ажиллуул
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • zochin (202.72.245.42)
    nogoo mundag kamernyd ajlaa hiigeegui hereg yy?
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Энэ этгээдүүдийг заавал олох хэрэгтэй. Цаана нь эзэн нь байж л байгаа шүү...
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • iooo (193.171.39.131)
    ter hulgaichuud zuger l oorsonoo aluulna.haraarai.
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • hehe (103.229.122.22)
    muusain novshnuud barigdana daa novshnuudad hyn baritsaalsan gemt heregeer yal tulgah heregtei Mongold chini odoo hen durtai ni hynii erhend halddag boloh ni ee
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
    • tuush
      Arai l dendnee gegeen tsagaan odroor aldiim b.a oldohgui ni todorhoi deerees shidsen chuluu
      2015 оны 03 сарын 24