Хар мөртэй Д.Батболдоос хол бай, хүүхнүүд ээ

Н.Наран

Одоогоос жил гаруйн өмнө  татварын байцаагч эмэгтэй нөхрийнхөө нууц амрагийг хутгалж амийг нь хөнөөжээ гэсэн мэдээ олныг цочирдуулсан.  Тухайн үед бүсгүй амьтан яагаад хүний аминд хүрснийг янз бүрээр л ярьсан. Харин өнөөдөр хөөрхий тэр бүсгүй хийсэн хэрэгтээ 22 жилийн ял аваад Луусангийн хорих ангид нүглээ наминчлан сууж буй. Хамгийн гомдмоор нь,Ц.Туяа гэх тэр бүсгүйг гэмт хэрэг рүү түлхсэн Д.Батболд гэгч  ядарч явахад нь эргэж тойрдоггүй гэнэ. Угаасаа Д.Батболд “эр хүний хуншгүй, өөдгүй новш”. Үүнийг хэлэхийн учир нь, гэмт хэрэгтэн бүсгүй түүний хүүгийн ээж,ханилсан хань байсан юм билээ. Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа эхнэрээ араар нь тавьж, танил эмэгтэйтэй нь амраглаад байх суухын аргагүй зовоосон юм билээ. Д.Батболдын увайгүй авирыг  тэвчиж чадаагүй Ц.Туяа залуу хүний хор шар, нөхрийнх ньөвөрт хэвтсэн хүүхэнд дорд үзэгдэхгүй  гэсэндээ бусдын амийг  хохироосон буруугаа уйлан хайлан хүлээсэн. Д.Батболд гэх новшийн  эрээс болж  хоёр эмэгтэй амь,амьдралаараа хохирсон. Уг нь тэр садар эр авааль эхнэр гурван хүүхэдтэй байсан юмсанж. Гэтэл  анхныхаа эхнэрээс  гэрлэлтээ цуцлуулаагүй байхдаа Ц.Туяатай ханилж,  үр хүүхэдтэй  болж нэг гэрт амьдарч байжээ. Тэгээд бас  талийгаач Э- тэй амрагийн холбоотой болсон. Хэдийгээр завхай эр   аллагын хэрэгт гар бие оролцоогүй ч гэмгүй бүсгүйг хэрэгт түлхсэн.   Манай хуулинд хүний амь хөнөөсөн этгээдийг яллах ёстой, харин хэнээс болж хэрэг гарав гэдэг дээр ямар ч ял асуудаггүй. Өөрөөр хэлбэл,хэрэг үйлдсэн хүнийг шийтгэнэ,учир шалтгааныг хэлэлцэхгүй. Ийм “сохор” хууль Монголд үйлчилдэг болохоор Д.Батболдод хүлээлгэх хариуцлага алга. Тэгэхээр Д.Батболд энхийн цагаан тагтаа болоод дэвээд байхаас өөр яах вэ. Хоёр сайхан  бүсгүйн нэгийг хэрэгтэн, нөгөөг талийгаач болгосон өөдгүй амьтан гэж  яамны ажилтнууд түүнд зэвүүцдэг хэвээрээ дуулдана. Уг хэрэг явдлын дараа Монголын төрөөс ичих нүүрэндээ илэг наасан бузар этгээдийг зайлуулах гэж  УИХ-ын  эмэгтэй гишүүд нэлээд тэмцсэн. Уул уурхайн яаманд албан бичиг ирүүлсэн  боловч хэн ч хариу өгөөгүй. Бодвол,тухайн үед сайд байсан “Бридж” Д.Ганхуягт Д.Батболд болон түүний  үйлдэл таалагдсан юм  болов уу. УИХ-ын эмэгтэй гишүүдийн өргөсөн  албан бичиг одоо ч байна. Уг албан бичигт “Танай яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболдод хариуцлага тооцуулах тухай хүсэлт, захидлуудыг  УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэгт иргэд, олон нийтээс ирүүлсээр байна. Хэдийгээр Д.Батболд нь уг гэмт хэрэгт биеэр оролцоогүй ч түүний хувийн харилцааны зарим үйлдэлтэй холбоотойгоор хүний амь нас хохироод байхад тэрбээр ямар ч шийтгэлгүй өнгөрч байгаад иргэд бухимдаж, төрийн захиргааны албан хаагчийнхаа хувьд хариуцлага хүлээх ёстой гэж үзсээр байна. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоол, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.1-д зааснаар төрийн захиргааны албан хаагч нь төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэгтэй. Харин Д.Батболдын хувийн харилцааны ёс зүйгүй үйлдлүүд нь төрийн албан хаагчийн нэр хүндийг унагаж байна. Ийм учраас УИХ дахь эмэгтэй гишүүд бид  Д.Батболдыг  төрийн албаны үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авч өгөхийг Танаас хүсч байна” гэжээ. Гэвч Монголын төр түүнд төмөр нүүр үзүүлэх нь байтугай Зам тээврийн яамны Уул уурхайн газрын даргаар дэвшүүлж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн болгосон байна билээ. Тэгэхээр тэр шалиг эрийн толгойг зөөлөн зөөлөн илдэг  төр даанч дорой юм даа. .Ханилсан,амрагласан  хүүхнүүддээ барууны  тансаг машинаар гар цайлгадаг  Д.Батболдыг баян дээр нь баян болгох сонирхолхэндбайдаг юм бол. Хар мөртэй Д.Батболдоос хол бай ,хүүхнүүд ээ. Түүнтэй учир ургуулбал хэзээ нэгэн цагт шоронд ч орж мэднэ, амиа алдаж ч мэднэ. Өгсөн бэлэгнийх нь хариу хатуу тусдаг юм билээ. Ханилж яваад нөхрөө, хатирч яваад морио гэдгийг санаарай,хүүхнүүдээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (103.229.122.197)
    бузар новш бурхан шийтгэнээ чамайг
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Bat (103.229.121.26)
    ЧИ Л ӨӨРӨӨ ХОЛ БАЙЖ ҮЗ. ЧАМААР Л ЗААЛГААД БАЙВ ГЭЖ. ХАРИНЧ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС АЙДАГ ЦАГ ҮЕ БОЛСОН БАЙНА.
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.123.208)
    хөгийн амьтан
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
  • Ailiin togoo ruu buu ungii busguichuudee (103.229.123.175)
    Ternees erchuudiin diilenh ni tarhi ni saltaandaa yavdag baigalaasaa holdoogui amitad chin yahav dee erguuteed l yavna shuudee. Emegtei hun eh hun l busdiin amidarliig urehgui, hunii yumaar huudegnehgui, huuhed unchruulehgui bj l jargaltai amidarna daa hojim.getel bi ch hun bi ch jargah yostoi geed l neg ih erh ni zurchigdsun mundag huuhnuud bulaahiin uvchind nervegdjee
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • Ailiin togoo ruu buu ungii busguichuudee (103.229.123.175)
    Ene tuya gedeg emegtei uuruu ehleliig ni tavij dee.Anhnaasaa Ailiin togoo ruu ungiij 3 huuhed unchruulj uuriin amin zuulgiin tuluu ail uimuuleegui bol daraagiin emegteitei dairaldahgui bailaa. Ailiin togoo ungiij ariun hair setgel gej guigsed ene tsag ued bur heviin uzegdel boljee.ah duu aav eej ni ch demjeed nom lam buu hets hengereg delduuleed l yavah bolj
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • erguu banzlad (202.21.114.218)
    talbain gold shaldlaad gevtuulchuul olon huuhnuud bas huuhduud 4 muchiig ni tas tsavchaad alah bhda..nuguu enetheg guchin hiisen novshiig olon hunuus alsan shig ... iim bulhai zavhai shaar bas medeegeer oyutnuudtai gar bariad maliigaad zogsoj bsan shde... ug nimanai emegtei gishuud surhii temtsjee..tegeed diildeggui ni sonin um .. ter yaam tamgiihan geed bugd l shoolj eleg doog hiij bhad yaaj devsheed yavdag shaar ve..
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.20.78)
    huuhnuud eersdee ugui gevel ted yah bilee huuhnuudee,huuhnuuded uchir baidag shdee
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.170.71.77)
    Өлзий муутай шүү уучлаарай
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.170.71.77)
    өчигдөр энэ нөхрийг өлзий мууртай эр гэж ярьж бна
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • zochin (69.127.26.208)
    Burhan zugeer orhihgui biz dee Hezee negen tsagt
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • unshigch (95.41.67.127)
    hvni vnergvi hvn svg jum daa
    2015 оны 03 сарын 23 | Хариулах
  • Btld (103.229.122.53)
    Chamaar zasyyldag ni bi bish.
    2015 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.72.247.249)
    ТӨРИЙН АЛБАНД БАЙХ ЁС ЗҮЙ ЭНЭ БАТБОЛД ГЭГЧИД БАЙХГҮЙ ӨӨРӨӨ БОЛИХ ХЭРЭГТЭЙШДЭЭ ХООЛОЙГООР НЬ ЯАЖ ХООЛ ОРЖ БАЙДАГ ЮМ БОЛ ЖИНГЭР ДАМЖСАН НОХОЙ ШИГ ЮМЫГ ЗАЙЛУУЛААЧ
    2015 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.193.181)
    uul ni Batboldtoigoo l tootsoo bodoh baisiim
    2015 оны 03 сарын 23 | Хариулах
  • zochin (112.72.13.202)
    энэ төр биш ээ өөдгүй завхай амьтаныг хөнгөлөөд хаях хэрэгтэй удахгүй лайгаа үүрэх тэнгэр гэсгээнэ дээ
    2015 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.170.71.77)
    энэ өөдгүй завхай амьтан дэвшээд л баөйна уу
    2015 оны 03 сарын 23 | Хариулах
  • ласран (202.179.15.219)
    Иймэрхүү юмнуудыг засаад л хаячих хэрэгтэй
    2015 оны 03 сарын 23 | Хариулах