“Цагааннуурын боомт”-ыг маргааш нээнэ

“Цагааннуурын боомт”-ын авто замын боомтыг энэ сарын 21-ээс эхлэн хаагаад байсан. Тэгвэл маргааш буюу энэ сарын 24-нд тус боомтыг нээх гэнэ. “Цагааннуурын боомт” нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт байрладаг бөгөөд ОХУ-ын Ташанта боомттой хиллэдэг юм. Цагааннуурын боомт нь улсын хилээс 4.5 км, Баян-Өлгий аймгийн төвөөс 100 км, Улаанбаатар хотоос 1900 км орчим зайд байрладаг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.