“Хүннү Молл”-ын Энтертайнмент төв нээлтээ хийлээ

“Хүннү Молл”-ын Энтертайнмент төвийн нээлт энэ сарын 20-22-нд боллоо. “Хүннү Молл”-ын Энтертайнмент хүүхэд, залууст зориулсан амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх “Хүүхдийн тоглоомын төв”, “Уралдааны машин” “Кино театр” зэргээс гадна Монголд анх удаа дотор талбайд тохижуулсан мөсөн гулгуурын талбайг байгуулсан нь хүүхэд залуучуудын талархлыг хүлээж байлаа. Өвлийн гурван сардаа гадаа байрлах мөсөн гулгуурын талбайд гулгадаг манайхны хувьд дотор тохилог дулаахан орчинд жилийн дөрвөн улиралд гулгах боломжтой юм. Мөн сүүлийн үед нээлтээ хийсэн “Аюултай харилцаа”, “Содура”, “Аав”, “247 градус” зэрэг уран сайхны киног  “Хүннү Молл” кино театрт үзэх боломжтой юм байна.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (119.40.97.91)
    сайхан төв болжээ. баярлалаа
    2015 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (119.40.97.91)
    Сайхан төв болсон байна. 3-хан настай охин тинь хүртэл оронгуутаа дуу алдаж орилж хашгирч трейн дээр сууж, тоглож бөөн баяр баясгалан боллоо шүүдээ. Баярлалаа та нартаа амжилт хүсье.
    2015 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (119.40.97.91)
    Ёстой л дэлхийн жишигт хүрсэн сайхан байгууламж болсон байналээдээ. Монголынхаа ард түмнийхээ нүдийг нээж бяцхан хөөрхөн хүүхдүүдтэйгээ цагаа сайхан өнгөрүүлэх төвтэй болгосон энэ компанийн эздэд талархал дэвшүүлж амжилтын дээдийг хүсэн ерөөе. Ууг нь засаг төр, нөгөө 76 амьтан л Монголынхоо нийгмийн хөгжилд хамгаас түрүүнд анхаарах ёстой баймаарсан. Улс орны хөгжилд хэдэн ухаалаг бизнесүүд л гол үүрэг гүйцэтгэж байна. Хөгжил дэвшил авч ирсэн улс орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй бизнесүүддээ баярлалаа.
    2015 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.170.71.77)
    ямар гоё вэ ийм юм байгуулсан хүмүүст баярлалаа
    2015 оны 03 сарын 23 | Хариулах