УДЭТ-ын тайзнаа сонгодог жүжгийн өдрүүд үргэлжилж байгаа. Тэгвэл энэ сарын 25, 27- нд УДЭТ-ын уран бүтээлчид алдарт В.Хюгогийн “Парисын Дарь-Эхийн сүм” сонгодог жүжгийг тоглохоор болжээ. Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн 1831 онд бичсэн “Парисын эх дагинаны сүм” хэмээх энэхүү алдарт бүтээл өнөөдөр ч үнэ цэнээ алдалгүй амьд хэвээр оршин байж, аугаа их хайр дурлалын мөнхийн дуулал болсоор байна. Мари Дарь эхийн дурсгалд анхлан зориулан босгосон уран барилгын хосгүй үнэт цогцолбор болох Парисын “Дарь эхийн сүм” өөрийн үнэ цэнээс гадна өөр нэгэн үнэ цэнэтэй урлагийн бүтээлийг хүн төрлөхтөнд өгсөн нь Виктор Гюгогийн туурвин бүтээсэн “Парисын эх дагины сүм” хэмээх алдарт зохиол билээ.
