ОУХМ Д.Төмөрхүлэг, Д.Сумъяа нар алтан медаль хүртлээ


Гүржийн нийслэл Тбилиси хотноо жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Гран при тэмцээн гурван өдрийн турш үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож ганзага дүүрэн ирлээ. Тодруулбал эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд ОУХМ Д.Сумъяа нар алтан медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд МУГТ Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд 42 орны эрэгтэй 201, эмэгтэй 144 нийт 345 жүдоч өрсөлдсөнөөс  Монгол Улсын баг тамирчид  хоёрдугаар байрт шалгарсан байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.