Хакухо М.Даваажаргал 34 дэх түрүүгээ авлаа

Монголын бөхчүүдээс анх 68 дахь ёкозүна Асашёорюү 2002 оны арваннэгдүгээр сарын башёд түрүүлж байсан. Түүнээс хойш талын хүчтэнгүүдийн ноёрхол эхэлж, өдгөө гурван ёкозүна тэмцээн бүрийг манлайлан барилдаж байна. Харин тэдний залгамж халаа буюу дараагийн ёкозүнад яригдаж байгаа бөхчүүд нь мөн л Монголынх болж байгаа. Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өчигдөр өндөрлөж их аварга Хакүхо М.Даваажаргал 34 дэх түрүүгээ авлаа. Их аварга Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн нэгдүгээр сарын башёд 33 дахь удаагаа түрүүлснэээр мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд өмнөх аваргуудын гаргасан  рекордыг эвдсэн билээ. Энэ удаагийн Харү башёд 14 даваа, нэг унаатай түрүүлснээр өөрийн тогтоосон шинэ дээд амжилтыг дахин эвдэж Японы сумогийн түүхэнд хоёр дахь удаагаа 6 дараалан түрүүлсэн анхны бөх болж байгаа юм. Харин шинэхэн сэкивакэ цолтой барилдсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сүүлийн өдөр озэки Гоэйдог давж, энэхүү башёг 13 даваа, 2 унаатайгаар өндөрлүүллээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.