
УДЭТ-ын тайзнаа дэлхийн шилдэг бүтээлүүдийн нэг “Гамлет” жүжиг энэ сарын 22-нд 17:00 цагаас, 23-нд 19:00 цагаас дахин тоглохоор болжээ. “Гамлет” жүжгийг УДЭТ-ын тайзнаа анх 1979 онд тавигдаж байсан бөгөөд гол дүрд нь АЖ Жамсранжав агсан тоглож байсан гэдэг.Жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, харин Гамлетын хайртай бүсгүй Офелиягийн дүрд сонгон шалгаруулалт явуулж, залуу жүжигчин А.Ганчимэг болон театрын жүжигчин Д.Ганцэцэг нар тоглох гэнэ.
