ӨНӨӨДӨР ”УУРЛАЖ” БОЛОХГҮЙ Өдөр шүү

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 20-ныг "Дэлхийн аз жаргалын өдөр" болгон тэмдэглэхээр зөвлөмж гаргасан юм. Аз жаргалтай байх өдөр уурлаж бухимдах хэрэггүй. Бие биедээ инээд бэлэглэн,хайр гэрэлтүүлж явбал юутай сайхан билээ.


Энэ жил манай улс “уурлаж” болохгүй өдрийг хоёр дахь удаагаа тэмдэглэнэ. "Аз жаргалын зам" төрийн бус байгууллагаас энэ өдрийг “Дэлгэр сайхан Монголдоо аз жаргалтай амьдарцгаая” хэмээн уриалж байна.

Тус байгууллагын тэргүүн Д.Баясгалан, "Манай орон дэлхийн аз жаргалын жагсаалтад 215 орноос 146-д жагсдаг. Уг индексийг тухайн орны хүчилтөрөгчийн хэмжээ, дундаж наслалт, гэр бүл салалт, ДНБ гэх мэт 40 төрлийн үзүүлэлтээр дүгнэж гаргадаг” –ийг онцолсон байна.. 

Сонирхуулахад, уг жагсаалтыг Бутан улс тэргүүлдэг аж. Монголчуудын хувьд  нийгэм болон хувь хүмүүсийн амьдрал стресс ихтэй, аливааг сөрөг талаас нь харах нь илүү. Ер нь аз жаргалыг зөвхөн өөрөө бүтээдэг учраас  сэтгэлгээгээ эерэг болгож өөрчлөх хэрэгтэйг хүн бүр бодоход илүүдэхгүй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (112.72.13.195)
    аз жаргал ерөөе бүгдээрэнд нь
    2015 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.195)
    Гоё юмаа
    2015 оны 03 сарын 21 | Хариулах
  • Сайн санаат (202.179.20.85)
    Яасан сайхан мэдээ вэ? стрестэй амьдарч буй монголчуудад нэг өдөр ч гэсэн баярлаж жаргаж бахдаж байх нь юутай олдошгүй завшаантай үйл хэрэг мөнөөсөө мөн. бүгдээрээ аз жаргалтай баяр баясгалантай амьдарцгааяа монголчуудаа
    2015 оны 03 сарын 20 | Хариулах