2022 ДАШТ өвөл болно

2022 онд болох хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн анх удаа өвлийн улиралд зохион байгуулахаар болжээ.  Катар улсад болох дэлхийн аварга нь 2022 оны арваннэгдүгээр сарын 19-нөөс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд болно гэдгийг албан ёсоор баталжээ. Уг шийдвэрийг Европын хөлбөмбөгийн холбоо эсэргүүцэж байгаа юм. Учир нь энэ үеэр “Аваргуудын лиг” болоод бусад лигүүд завсарлахад хүрнэ хэмээн үзээд байгаа. Гэвч ФИФА шийдвэр өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.