Цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 2015 оны 03-р сарын 19-с 20-нд гэмт хэрэг, зөрчлийн 2008 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 60 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 44 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 9 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 3, булаах гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 14, танхайрах гэмт хэрэг 15, залилан мэхлэх гэмт хэрэг 1, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг 2, зам тээврийн хэрэг 7, осол 14 гарч 7 хүн гэмтсэн байна
