“Содура” өнөөдөр нээлтээ хийнэ


- Цаатан үндэстний аж байдлыг тод томруунаар дүрслэн харуулсан “Содура” уран сайхны кино өнөөдөр бүх кино театруудаар албан ёсоор нээлтээ хийнэ. Киноны зохиолыг С.Сумьяа, О.Эрдэнэ нар хамтран бичиж, Б.Жаргалсайхан найруулсан бөгөөд “UBS” телевизийн ээлжит дэлгэцийн уран бүтээл юм. Харин киноны гол дүрд ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, соёлын тэргүүний ажилтан Амбий буюу Ц.Батхуяг агсан, С.Болормаа, жүжигчин С.Ариунбямба, Ч.Очгэрэл, А.Өнөржаргал, О.Амгаланбаатар, Н.Оюунсүрэн нар тогложээ.