Тайваны Тайпэй хотноо болсон “Сhallenge Cup” тэмцээний хүрэл медалийн төлөө Монгол-Тайваний багууд шалгараад байсан. Тэгвэл тус тоглолт 6:2 онооны харьцаагаар манай хоккейчид илт давуугаар хожиж хүрэл медалийн болзол хангажээ. Ингэснээр манай улсын хувьд гурав дахь хүрэл медалиа хүртээд байгаа юм. Уг тэмцээнийг Азийн хоккейн холбооноос зохион байгуулдаг бөгөөд Тайвань, АНЭУ, Монгол, Тайланд, Макао зэрэг таван улс оролцожээ. Тэмцээний алтан медалийн төлөө АНЭУ, Тайландын багууд тоглоно.