Хару башёг Хакухо тэргүүлж байна

GARAG.mn

Мэргэжлийн сумогийн Хару башё өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлдээд байгаа. Их аварга Хакухо нэг ч унаагүй башёг ганцаараа итгэл төгс тэргүүлсээр байна. Харин их аваргын араас манай залуу бөхчүүдийн нэг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр даваатайгаар нэхэж байна. Өнөөдөр 13 дахь өдрийн барилдаанд башёг тэргүүлж яваа Хакухо аварга, нэхэж яваа сэкиваки Тэрүнофүжитэй таарсан байна. Хэрвээ  их аварга Хакухо давбал тэмцээн дуусахаас хоёр өдрийн өмнө 34 дэх түрүүгээ авах нь тодорхой болох юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.