Сүм хийд, шашны байгууллагын 61,3 хувь нь Христ байна

GARAG.mn

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээртогтоолоор шинэчлэн баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах,үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын хүрээнд өнгөрсөн онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, нийслэлийн Статистикийн газрын даргын хамтран баталсан“Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Үүний дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашныбайгууллагын тооллого явуулж, бүртгэлжүүлэх, сүм хийдийн байршлыг тогтоож, орон зайнмэдээлэл бүхий цахим сан үүсгэх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд нийслэлийн Статискийн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагын талаар танилцууллаа. 

Нийслэлийн сүм хийдийн талаар дэлгэрэнгүй түвшинд судалж, бүртгэлжүүлж, байршлыг тогтоож,мэдээллийг газрын зурагт оруулж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, сүмхийдтэй харилцах харилцаа, бодлого боловсруулахад шаардагдах тоон мэдээллийг бийболгосон байна. Сүм хийд, шашны байгууллагын 2014 оны тооллого нь Монгол Улсад анх удаа зохионбайгуулагдаж, орон зайн байршлаар үүсгэсэн мэдээллийн сан бүхий тооллого болсноороочухал ач холбогдолтой юм.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 10 орчим шашны төрөл, урсгал чиглэлийг төлөөлсөн, үйл ажиллагаа эрхлэн явуулах зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй нийтдээ 372 сүм хийд, шашны байгууллага байгааг тоолж, бүртгэв. Үүнээс албан ёсны зөвшөөөрөлтэй 283, зөвшөөрөлгүй 89, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 234 сүм хийд байгаа юм. Сүм хийдийн ихэнх хэсэг буюу 61.3 хувь нь христийн шашны сүм, цуглаанууд байдаг байна. Харин 28.5 хувийг Монголчуудын олонхи нь шүтдэг шашин болох бурханы шашны сүм хийд эзэлж байгаа бөгөөд Бөө мөргөлийн зан үйлийн чиглэлээр шашны байгууллагын түвшинд үйл ажиллагаа явуулдаг 22 байгууллага бүртгэгджээ. Мөн Католик шашны  7 байгууллага нийслэлийн Багануур, Налайх, Чингэлтэй дүүргээсбусад дүүрэгт ажиллаж байгаагийн сацуу “бусад” буюу бахай шүтлэг, мүүн, шинто, хиндү шашныг төлөөлсөн 5 байгууллага байна.

Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдийн хамгийн их буюу 41.3 хувь нь Баянзүрх,21.5 хувь нь Сүхбаатар, 17.3 хувь нь Баянгол, 14.0 хувь нь Чингэлтэй дүүрэгт байгаа юм. Тоологдсон гурван сүм тутмын хоёр нь нийслэлийн гэр хороололд төвлөрч байна. Ялангуяа Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт сүм хийдийн 80 шахам хувийг гэр хороололд байршилтай сүм хийд эзэлж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.5.202.130)
    Тэгээд энэ нийслэл зөвшөөрөлгүй 89 -ийгээ яах гэж байгаа юм бол, ер нь ингээд л байгуулаад зөвшөөрөл олгоод дэлгэрүүлээд байх бодолтой байдаг юм уу, энд төр засгаас ямар нэг хэмжээ хязгаар бодлого гэж юм байна уу, хотод ийм байна, хөдөөг тоолсон юм уу?, Статистик гэдэг Их монгол улсыг байгуулах үндсэн хөшүүрэг байж, Орос улсын хүн ам, байшин сүмийг Чингис хаан анх тоолж явсан түүхтэй шүү, гэтэл одоо дөнгөж 2014 онд л монгол дахь сүмүүдийг тоолсон гэх юм, яана даа монгол минь
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
  • ИРгэн (122.201.24.118)
    Шашин бол ард түмнийг мунхаруулагч хар тамхи дэлхийн суут эдийн засагчдын нэг Карл Маркс
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • ИРгэн (122.201.24.118)
    Шашин шүтэх эрхтэй гэж ярьж, хуульчлах нь Монголыг дотроос нь хагалан бутаргах гаднын хорон санаа
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • ИРгэн (122.201.24.118)
    Харийн шашин дэлгэрэх нь Монгол түмэн салж бутарч, мөхөж сөнөхийн дохио
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • ИРгэн (122.201.24.118)
    Харинй шашин дэлгэрэх нь Монгол түмний салж бутарч, доройтож мөхөхийн цондон.
    2015 оны 03 сарын 24 | Хариулах
  • ИРгэн (122.201.24.118)
    Харийн шашин дэлгэрэх нь Монгол түмний мөхөхийн цондон.
    2015 оны 03 сарын 24 | Хариулах