Нас барсны дараа цогцост “гардаг - 10” өөрчлөлт (18+)

Шинжлэх ухааны тулгуур судлагдахууны нэг болсон хүнтэй холбоотой олон сонирхолтой мэдээлэл бий. Эдгээрээс хэнийг ч ялгалгүй ирдэг үхэлтэй холбоотой сонин хачиныг сонголоо. 

Үхлийн дараах амьдралд юу болдгийг хэлж мэдэхгүй ч нас барсны дараа бие махбодод өрнөдөг арван өөрчлөлтийн талаар хүргэе. 

Энэхүү нийтлэлийг зүрх судасны өвчтэй, жирэмсэн болон хэт мэдрэг, насанд хүрээгүй хүмүүс үзэхийг хориглоно!

 

 1     Цогцос хөрнө

Цогцосны температур орчныхоос 0.5 - 1 хэмээр бага болсноор хөрж эхэлдэг ба 0ºC хэмд хөлддөг. Цогцост явагдах хөрөлт нь нас барсны дараах нэг цагт гарын үзүүрээс эхэлж 2 - 3 цагт нүүрний арьс хөрж эхэлдэг гэнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар цогцос нь цагт дунджаар нэг хэмээр дулаанаа алдаж байдаг ажээ.


 2          Хүүрийн толбо үүснэ

Зүрхний үйл ажиллагаа нэгэнт зогссон бол цус хүндийн жингээрээ биеийн доор байрлалтай хэсэгт тунадаг. Тунасан цус нь венийн судсыг аажим тэлснээр хүүрийн толбо буюу хөх ягаан, гүн ягаан өнгийн толбо үүсдэг. Энэ нь тухайн цогцсыг хэдэн цагт нас барсныг тогтоох гол шинж юм.


 3           Булчингийн хөшилт явагдана

Нас барсны дараа 2 - 4 цагт цогцосны булчинд хөшилт үүсдэг. Араг ясны булчингууд богиноссоноор мөчүүдийн хөдөлгөөн хязгаарлагдаж эхэлнэ. Ингээд бүх биеийн хөшилт нь нас барсны дараах нэг хоногт бүрэн илрэх ба хөшилт аажмаар тавигдаж сулардаг. 

Хуухнаг орчмын булчингийн агшилт, хөшилттэй холбоотойгоор эрэгтэй хүний цогцост бэлэг эрхтэн нь хөвчрөх үзэгдэл гардаг ажээ. Энэ нь ялангуяа дүүжлэгдэж нас барсны дараа элбэг тохиолддог гэнэ.


 4            Арьс амьсгалсаар л байна

Тархины эд эс нь таныг нас барснаас хойш 3 минутын дотор хүчилтөрөгчийн дутагдлын улмаас үхдэг бол арьс нь нас барснаас хойш хэдэн өдөр амьсгалсаар, эд эс нь хэвийн ажиллагаатай байсаар байдаг гэнэ.


 5           Эд эрхтэн хайлна

Хүний биеийн 75% - ийг ус эзэлдэг. Энэ ч утгаараа цогцост задлан шинжилгээ хийхэд хүний биеийн цус ихтэй эд эрхтэн нь ус ба цуснаас бүрэлдсэн байдаг. Нас барсны дараа эдгээр эд эрхтэн нь шингэн төлөвт шилждэг.


 6            Ялзрал явагдана

Усанд байгаа цогцос хуурай орчинд байгаагаасаа хоёр дахин, оршуулсан шарилаас найм дахин хурдан ялзарч өмхөрдөг гэнэ. Усанд байсан цогцосны арьс маш хурдан зумарч унадаг байна.


 7             Саванжилт явагдана

Цогцост гарах өөрчлөлт нь эрт үеийн ба хожуу үеийн гэсэн үе шаттай байдаг. Хожуу үеийн өөрчлөлтөд ялзрал, занданшилт, саванжилт, намагшилт зэрэг ордог. 

Усанд эсвэл сэрүүн нөхцөлд байсан цогцос лааны тосон баримал шиг төрхтэй болдог. Энэ үзэгдлийг саванжилт гэж нэрлэдэг бөгөөд лааны тос биш саван хэлбэртэй болдог юм. Цогцост саванжилт явагдах үзэгдлийг няндаа 
идэгдэж үүсдэг байгалийн жам ёсны үйл явц гэж үздэг.


 8             Намагшилт явагдана

Нас барсны дараа цусны улаан бөөмөнд ялзрал явагддаг. Ялзарсан бөөм нь нян болж хэвлийн хананаас арьсанд нэвчсэнээр цогцос ногоорч эхэлдэг. Энэ 
үзэгдэл 3 - 4 өдөрт болдог.


 9              Цогцост хөөлт өгнө

Цогцос дахь нянгийн нөлөөгөөр эвгүй үнэртэй хий ялгарч улмаар амьгүй биед хөөлт өгдөг. Ингээд цогцосны хэвлий, хуухнаг, хөх, хэл зэрэг эрхтэн нь хөөж эхэлдэг бол нүд нь харин бүлтэрдэг. 

Эвгүй үнэртэй хийний нөлөөгөөр жирэмсэн эхийн ураг умай ба эхийн биеэс түлхэгдэж гардаг гэнэ. Хэрвээ жирэмсэн байхдаа нас барсан бол ураг эхтэйгээ нэгэн зэрэг нас бардаггүй. Ураг эхлээд хүчилтөрөгчийн дутагдалд орж, эхийгээ нас барснаас хойш 15 минутын дараа хорвоогоос хальдаг ажээ. 

Дээрх зураг бол “The Vincent Van Dyke” студийн хийсэн силикон цогцос юм. Сургалтын зориулалтаар бүтээсэн цогцсыг Калифорниягийн Оринж 
мужийн Цагдаагийн газрын захиалгаар хийжээ.


10             Энзимд идэгдэнэ

Энзим гэдэг нь бодисын солилцооны хурдасгуур болж өгдөг молекулт уураг юм. Нас барсны дараах гурван өдрийн дотор цогцос энзимдээ идэгдэж эхэлдэг. Энэ үеэр ходоодны хүчил их хэмжээгээр ялгарсан байдаг учраас ходоодны эс 
бүхэлдээ үгүй болно. 

Эдгээр нь цогцост явагддаг олон аймшигтай өөрчлөлтийн нэгээхэн хэсэг нь бөгөөд төрөх нь үнэн, үхэх нь үнэн ертөнцийн жам ажээ.


Эх сурвалж:  http://bunny.mn/ 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)