Дөрөвхөн настай охины амийг зэрлэгээр хөнөөсөн Т.Цогт ял завшиж болзошгүй гэсэн мэдээ олныг хирдхийлгэв. Учир нь,тvvний ойрын ах дүүс нь хуулийн байгууллагад нөлөө бvхий алба хашдаг гэж дуулдана. Эр хүний хүншгүй Т.Цогт нэгэн цагт унан тусан дурлаж явсан Г.Маралмааг алуурчин хэмээн зарлаж хийсэн хэргээ тохож орхих санаатай байгаа аж. Хэрэгтнүүдийн хэн аль нь уснаас хуурай гарахыг оролдож, бие биенийхээ эсрэг мэдvvлэг өгч эхэлжээ. Сэжигтэн Г.Маралмаа “Цогт охиноо ээж дээрээ очно гэж уйлаад байхаар нь зодсон. Аймаар зодоод байхаар нь би очиж салгасан” гэж мэдvvлэг өгсөн бол Т.Цогт “Миний хамтран амьдрагч Маралмаа намайг эзгvй байхад охиныг минь зодож, загнаж, хоол унд өгөхгvй, бие засуулахгvй хорьдог байсан” гэжээ. Ямартай ч хэргийг шалгаж байгаа Баянзvрх дvvргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн энэхvv хэргийн учрыг олох нь лавтай. Хар нялхаараа бурханы орон руу одсон бяцхан охин ямархан их гомдлыг тээж явсан бол. Үнэнийг олж бяцхан охины сүнсийг амраахгүй юм бол өчнөөн шуугиан дэгдээж,зул асааж жагсаж цуглан эмгэнэсэн нь илүүц болж мэднэ. Улс даяараа энэ хэрэг хэрхэн шийдэгдэх бол гэж чих тавьж байгаа. Үртэй үндэстэй болгон бяцхан охиныг өрөвдөн нялх биедээ даахааргүй их зовлон үүрч явсныг нь халаглан хайлсан. Тэгвэл түүнийг зовоож тарчлааж байсан Т.Цогт,Г.Маралмаа нарын ял завшихыг хэн ч өршөөхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бяцхан охиноо жигшvvртэйгээр хөнөөсөн нэр бvхий хvмvvс шударга хуулийн гадна vлдэх ёсгvй” гэж мэдэгдсэнийг дахин сануулъя. Жигшүүрт эцэг. Цогт хийсэн хэргээ хүлээгээд шоронд орсон нь дээр. Эс тэгвээс олон түмэн түүний толгойг илэхгүй. Магадгүй, гудамжинд эрх чөлөөтэй алхаж явбал хэн ч түүнийг нулимна. Тэрээр “Миний бие муудаад байна. Намайг батлан даалтад гаргаж өгөөч” гэсэн хvсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулж мөрдөн байцаагчид хүргүүлсэн гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмших хүмүүжил түүнд алга. Ичих булчирхай байна уу, энэ этгээдэд. Зодуурын шархаа дааж ядсаар хорвоог орхисон бяцхан охин ч бас өвдөж байна гэж хэлж байсан л байх даа, ум ма ни бад ми хум.
Сэтгэгдэл (101)