Маргааш буюу гуравдугаар сарын 20-нд нар бүтэн хиртэнэ. Нар хиртэлт нь Атлантын далайн хойт хэсгээс Норвегийн арлуудыг дамжиж, Хойт мөсөн далай, Монгол, Дорнод Сибирь, Оросын зүүн нутгаар ажиглагдах гэнэ. Манай улсын төвийн болон баруун бүсийн нутгуудаар маргааш 18.40 цагаас эхлэн нарны 60 орчим хувийн хиртэлт ажиглагдах юм байна.
Нар хиртэлт гэдэг нь нар дэлхий хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ. Энэ үзэгдэл нь шинэ сартай үед л тохиолдоно. Жил тутам дэлхий дээр 2 - 5 удаа нар хиртэлт явагддаг ч бүтэн хиртэлт нь 2-оос олонгүй байна. Гэхдээ тухайн газар орны хувьд нар хиртэлт нь тун ховор үзэгдэл гэж хэлж болно.Иймээс хүмүүс нар хиртэлтийг үзэхийн тулд жуулчлал хийх нь бий.Нар хиртэлт нь байгалийн үзэгдэл боловч эрт цагт (зарим соёл иргэншилд одоо хүртэл) нар нь муу хүчний нөлөөнөөс болж хиртдэг гэж үздэг бай