
“Aurora Films”-ын бүтээл “Учрал” уран сайхны кино ирэх сарын 24-ны өдөр нээлтээ хийхээр товоо зарласан байна. Уянгын драмын төрлийн энэхүү киноны найруулагчаар Б.Чингүүн, зураглаачаар Ц.Золжаргал нар ажилласан бөгөөд гол дүрүүдэд жүжигчин О.Дөлгөөн, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Т. Баттулга, Маск продакшны жүжигчин Э. Алдар, “Гурван охин” хамтлагийн дуучин Г. Анхмаа, Жүжигчин Б.Мишээл нар тогложээ.
