Орон нутагт нөөцийн мах өнөөдрөөс эхлэн худалдаанд гарлаа. Нөөцийн махыг ирэх долдугаар сарын нэгэн хүртэл худалдаалагдах бөгөөд үнийн хувьд үхрийн мах 1кг нь 6600, Хонны мах 5600, ямааны мах 4600 төгрөгийн үнэтэй байна. “Хан сайхан говь” ХХК-ийн 40 гаруй тонн махны нөөцтэй байгаа бөгөөд борлуулалтын хугацаанд нийт 80 тонн махыг иргэдэд борлуулах аж.