“Цагаан эсгий” ёслол боллоо

GARAG.mn

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Төрбат нарын цомнолоор бүтээсэн “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийн нээлт өчигдөр боллоо. Жүжгийн нээлт Драмын театрын өмнөх талбайд дэлгэсэн “Цагаан эсгий "ёслол, хүндэтгэлийн арга хэмжээгээр эхэлсэн юм. Нээлтэд Монголын соёл урлаг, боловсрол шинжлэх ухаан, улс төр, нийгэм олон нийтийн нэрт зүтгэлтнүүдээс бүрдсэн 500 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.