Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Сhallenge Cup” тэмцээн Тайваны Тайпэй хотноо үргэлжилж байна. Монголын шигшээ баг Арабын нэгдсэн Эмиратын багтай тоглож байхад талбайн шүүгч илт буруу шүүжээ. Үүнээс болж хоёр багийн тамирчдын дунд зодоон гарсан байна. Хоккейчдын цохиураа өргөөд л бие бие рүүгээ дайрдаг зан монголчуудад ч арабуудад ч байдаг аж. Ажиглагчдын хэлж буйгаар шүүгч алдаа гаргаж буруу шүүсэн нь зодолдох шалтгаан болжээ. Уг тоглолтод арабууд 6:1 харьцаагаар Монголын багийг буулгаж авсан.
Сэтгэгдэл (5)