Лицензийн “мангас” Н.Номтойбаяр

Н.Номтойбаяр бол  Стратегийн ач холбогдолтой, мөн  стратегийн ач холбогдолтой гэж тогтоогдож болзошгүй хэд хэдэн томоохон ордын хайгуулын болоод ашиглалтын лицензийг эзэмшигч Монголын Алт компанийн эзэн.  Нарийн сухайт, Цагаан суварга, Адуунчулуун, Хөөт гэхчлэн хэдэн арваар тоологдох ашигт малтмалын ордууд энэ компанийн мэдэлд бий. МАК компанийн нүүрсний салбар дахь үйл ажиллагааны гараа Алагтолгойн орд дахь Элдэвийн уурхайгаас эхлэлтэй тус компанийн лизенз эзэмших эрх нь дуусах хугацаануудыг нь харахад олонхи нь 2030 он хүртэлх болоод түүнээс хойшхи хугацаанд хүчин төгөлдөр байгаа болохыг та доорх хүснэгтээс харж буй болов уу. 

Эцэг Б.Нямтайшир болоод хүү Н.Номтойбаяр нарын эзэмшлийн  МАК компани монголын уул уурхайн салбарт орон зайгаа эзэлсэн акул гэдэг нь нэгэнт тодорхой. За ямартай ч МАК бол лицензийн мангас болсон компани. Нарийн сухайтын ордын шууд үргэлжлэл болсон нөөцийн хэмжээ нь нэг тэрбум тонноор хэмжигдэх прогнозтой нүүрсний бүлэг ордууд Саус Гоби Сэндсээс Хятадын төрийн өмчит Чалкогийн мэдэлд шилжиж магадгүй нөхцөл байдал үүссэн тэр үед МАК-д ч бас буруу байгаа талаар байр сууриа илэрхийлэх мэргэжилтнүүд байсан юм. Учир нь  Саус Гоби Сэндс  ХХК-ийн мэдлийнх гэгдэж ирсэн Овооттолгой,  Сүмбэр-Билүүт,  Заг Сүүж зэрэг нүүрсний ордууд нь геологийн бүтэц, тогтоц, үүссэн нөхцөл, насжилтаар нь аваад үзэхэд Нарийнсухайт ордын шууд үргэлжлэл бол Нарийнсухайтын орд нь Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаарт бичигддэг  стратегийн орд.

 “Монголын Алт” компанийн мэдэл дэх Нарийнсухайтын ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онуудад гүйцэтгэж тухайн үеийн яамны Шинжлэх Ухаан Техникийн Зөвлөлөөр хэлэлцэж нөөцийг нь батласан байдаг. Улмаар тус компани нь 2003 онд тус ордын хайгуул болон ашиглалтын 22 км2 талбай хамарсан лицензүүдийг авсан бол  “Айвенхоу Майнз Монголия Инк” компани  2005 онд Нарийнсухайтын ордоос яг хил залгаад зүүн болон өмнөд хэсгүүдэд хайгуулын ажил гүйцэтгэж зүүн ба баруун гэсэн хэсгүүдэд 2006-2007 онуудад нөөцийн тайлан бичиж 2007 оны 7-р сарын 26-ны өдөр Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн хурлаар нөөцийг хэлэлцэж гадаргуугаас 340 м гүн хүртэл 188 сая тонн нүүрс бүртгэсэн байдаг юм. Цаашлаад,  “Айвенхоу Майнз Монголия Инк” компани нь тэрхүү нүүрс агуулсан талбайг Овооттолгойн орд гэж нэрлэсэн түүхтэй.  Харин эх сурвалжуудын өгдөг мэдээллээр Монголын Алт компани нь  Нарийнсухайтын  ордын шууд үргэлжлэл болсон талбайгаа “Айвенхоу Майнз Монголия Инк” компанид худалдсан гэх мэдээлэл бий. Улмаар “Айвенхоу Майнз” компани хайгуул хийж,  Овооттолгой зэрэг ордуудыг нээжээ. Тиймээс ч  “Айвенхоу Майнз”-ын охин компанийн нэрээр овоглодог Өмнийн говийн нүүрсний ордууд нь Хятадын төрийн өмчит компанийн мэдлийнх болж, цаашлаад хятадууд манай улсын нүүрсний зах зээлийг өөрийн бодлогоороо залах,  монополь үнээр дарамтлах аюул хаяанд ирээд байсан тэр үед ийм нөхцөл байдалд хүрэхэд зохих хувь нэмрээ оруулсан МАК-ийг буруутгагсад байсан юм.Гэхдээ МАК-ийнхан нэг хэсэг худалдсан талбайнуудаа эргүүлэн авах тал дээр бодлогын чанартай зүйлс хийснийг бас үгүйсгэх аргагүй юм.

Ямартай ч МАК ХХК нь 2002 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Чин Хуа корпорацитай хамтран Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-МАК-Нарийн Сухайт” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Энэ нь Нарийн Сухайтын орд газрын нүүрсийг экспортлох анхны гарц сувгийг нээх, Хятадын зах зээлд Нарийн Сухайтын нүүрсийг таниулах, уг орд газарт дэд бүтцийн орчныг бүрдүүлэх зорилготой хэмээн мэдэгдэж байсан. Тус хамтарсан компани жилдээ 1.5 сая тонн нүүрс олборлон Хятадын зах зээлд экспортолж байгаа. Анх 2003 оны 4 дүгээр сараас эхлэн Шивээхүрэнгийн боомтоор нүүрс экспортолж эхэлсэн юм.

Мөн МАК-ийн мэдэл дэх бас нэгэн том орд Цагаан суваргын зэс, молибдены ордын тухайд төр өөрийн бодлогоо гаргасан.

2007 оны байдлаар МАК-ийн Геологи хайгуулын газар нь Дорнод, Дорноговь, Дундговь, Говь Алтай, Завхан аймгуудын нутагт геологи-хайгуулын ажил гүйцэтгэж, 330 тууш км эрлийн маршрут; 693.7 м3 суваг малталт; 21,715.3 тууш метр өрөмдлөг; 1,104 ш  литогеохимийн сорьцлолтын ажлууд тус тус гүйцэтгэж, 159 ш ховилон дээжлэлт, нийтдээ 7,062 ш кернийн дээж аван шинжилгээнд явуулсан байв.

Алагтолгойн орд дахь Элдэвийн уурхайн тухайд  Монгол орны төвийн бүс дэх чулуун нүүрсний томоохон уурхай бөгөөд дотоодын үйлдвэр аж ахуйн газруудыг технологийн чулун нүүрсээр хангах гол эх үүсвэр болдог. Төмөр замтай ойрхон оршдог тул гадаад зах зээлд нүүрс экспортлох өргөн боломжтой гэж тодотгодог. Мөн тус компанийн мэдэл дэх Хөөтийн хонхорын нүүрсний орд буюу шатдаг занар, нүүрсний ордод  “Монголын Алт”  компани 1444 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөлтөй. Ордын хэмжээнд 487 сая тонн шатдаг занар , 190 сая тонн нүүрсний баялаг тогтоогдсон бөгөөд цаашид нарийвчилсан хайгуул хийж, шатдаг занар болон нүүрсний баялгийг ашиглалтын нөөцөд бэлтгэх ажлууд хийгдэж байгаа гэх мэдээлэл бий.  Хөөтийн орд газарт одоо МАК компани уурхайн ам нээн ажиллуулж байгаа.

Адуунчулууны орд газрын тухайд МАК-ийн эзэмшиж буй талбайн хэмжээнд 400 сая тонн хүрэн нүүрсний баялагтай. МАК-ийн геологчид нарийвчилсан хайгуул хийж, уг баялгийг ашиглалтын нөөцөд бэлтгэж байгаа. Ер нь бол МАК компанийн эзэн суусан томоохон төслүүдийн тоо энэ хэдхэнээр дуусахгүй. Түүнчлэн Дорнодын сонгогчдоо бус МАК-ийн эрх ашгийг төлөөлж байгаа гэхэд хилсдүүлсэн болохгүй Н.Номтойбаяр эрхэм  “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг лоббидогчдын нэгээр тодорч байсан нь саяхных шахуу билээ.

Эх сурвалж: http://horom.mn/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Туяа (184.144.103.47)
    Ажил хийж чадаж байгаа юм биш үү тэгээд ашгаа Монголдоо Монгол хүмүүс аваад сайн л байна шдээ бахархалтай юм биш үү
    2015 оны 03 сарын 20 | Хариулах
  • Bat (122.201.19.99)
    MAK-d amjilt husie
    2015 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.106.129)
    Харин ч Монгол хун эзэмшиж байгаа нь олзуурхууштай бишуу хамаг байдагаа гадныхан д алдлаа гэдэг байж, монгол хун эзэн нь гэхээр бас адлаад байдаг ямар учир байнаа.
    2015 оны 03 сарын 20 | Хариулах
  • иргэн (202.179.28.22)
    монгол төрийн нүүр царай энэ, ганц айл ам бүл 4 хэдэн улс орон идээд барахгүй хөрөнгийн идэж уугаад хэдэн зуун тэрбумаар бөгсөө арчиж суухад цаана нь 2995000 хүн идэх хоолгүй яаахаа мэдэхээ байгаад зарим нь амиаа хорлож хорвоог орхиж байна энэ луйварчид ухамсартайгаар хөрөнгөө ард иргэдэд тарааж өгөх хэрэгтэй????????????????????????????????????????????????????
    2015 оны 03 сарын 20 | Хариулах
  • zpchin (27.123.214.113)
    Mundag yumaa Odo ulsdaa tushaachih
    2015 оны 03 сарын 20 | Хариулах
  • ccc (67.172.144.2)
    Haraaj zuheed baihiin orond gadnii luivarchidad aldchihalgui avaad uidsend ni talarhah yostoi bishuu. Ihehh litsenz ezemshigch nar tuuniigee zarj tsulaitlaa bayajaad setgegdel geech haraal bicheed baigaa ta bidiig yaduugaas yaduu bolgochihson deerees ni toolshgui olon gamshig daguulchihaad baigaag uhaarch bodvol zugeergui uy
    2015 оны 03 сарын 20 | Хариулах
  • п (27.123.214.123)
    ханаж цадахгуй му хулгайч нар з уеере ухлин муухайгар ухеж далд орж тери нь вид харж сонсох волно ха ха
    2015 оны 03 сарын 20 | Хариулах
  • п (27.123.214.123)
    ханаж цадахгуй му хулгайч нар з уеере ухлин муухайгар ухеж далд орж тери нь вид харж сонсох волно ха ха
    2015 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.194.114.123)
    nogoo olon tbb uud ha bn xas zuusen eh oronchid nogoo duuchid naad olon letsenziig huraaj abna geed olsoochee 2 garaa orgood demji
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • muk mak (103.229.121.232)
    ed nar unen davartsin garuud turiin terguunes avhuulad huuli shuuh tsagdaa bugdiin hudaldad avtsin yum heldeg amitan bhgui odoo buudahas uur arga bhgui eee
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • zochin (182.160.32.74)
    hurungutei baij bolnoo ajlaa hiigeech Nyamtaishiriin ohin huu 2 orlogoo uursduu avch zugaalaad baidag yum bishuu olon ajilchdiig tsalingui amidralgui bolgoh ni uhliin muugaar uhne dee chaavaas mergejil medleg gej bdag yum uu mongkl eh oron mimii ard tumen gedeg setgel bdag yum uu ai medehgui tun udahgui altan zagasnii ulgert gardag shig tevshinee ochih baih daa esvel avsand...
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.20.124)
    бурхан минь
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.31.215)
    Үхэхийн хооронд энэ их хөрөнгөөр яанаа Бурхан минь Авч явж чадахгүйгээс хойш
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • зочин (203.194.113.58)
    Өвчины үүр болсон үхэх өдөрөө хүлээж суугаа эрхэм Нямтайшир аа Чи үхэхдээ зовж үхнэ дээ Одоо яанаа . Үхэл ирээд чирэхэд лус савдаг, мянган бурхан хүрээлээд ч чамайг уучлахгүй дээ Бирд минь
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
    • Зочин
      uu chi chini uuruu yasan muu khun be, khuniig ingej khelj baigaa khun uuruuu yakh bol
      2015 оны 03 сарын 19
  • zochin (202.179.11.107)
    Yadaj daruuhan bai Nomtoibayar gyai.Erunhii saidiin umnuus shiree algadaj duvchgunsniig bodhoor durgui hureed baidiin muu novsh.Ardchilsan niigem baiguulsnii huchind chi udii zeregtei yavj bga shuu.
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.242.154)
    nyamtaishir shulam bolno do
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • Ganaa (104.6.169.239)
    Bidnii eh ornig hudaldah erhiig chamd hen olgoson um shunalin tulmaa.
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • zochin (112.72.13.254)
    eh ornoo hudaldagch archaagui amitan avgai avaad salj hayna litsenz avaad zarj urne ymtai baih huvigui nomtoi bayar ymdaa
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • зочин (103.229.120.44)
    муу амьтан муу юмандаа сайн бас хууль санаачилхад лобби хийнэ айн инээдтэй матар
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • zochin (103.229.120.44)
    энэ заваан залуугын тухай сонсохоос сэжиг хүрч байна.энэ дорнодынхон яагаад энэ тэнэгийг их хуралд сонгосон юм болоо одоо хүртэл гайхаастай
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • unen ug (202.126.89.199)
    yah gej iim luivarching tord bailgadag bnaa. uhvel taarna
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • монгол (202.179.10.150)
    Үүл нь гараад бороо орохын цагт үүд хоймор хоёрт ялгаа юу байна,Үйл нь ирээд үхэхийн цагт лицензтэй лицензгүйн ялгаа юу байна,ийм амьтаныг бурхан харж л байгаадаа,насны эцэст адгийн муу үхлээр зовож үхэх бийдээ,шунал ихэдвэл шулам болдог гэж үнэн үг байдаг гэсэн шүү.
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.170.71.77)
    ёстой мангас юм даа цаддаггүй хар мангаааааааа
    2015 оны 03 сарын 18 | Хариулах