Төв Азийн цээжинд ган сэлмээрээ Монгол гэдэг нэрийг сийлсэн
Тал шиг сэтгэлтэй уул шиг баатруудын удам угсаа
Мянга мянган жилийн чанадаас цадиглах баатарлаг түүхтэй
Машид баялаг есөн эрдэнийн газар нутагтай
Сүүн цагаан сэтгэлийн зам татуулсан ерөөл билэгдсэн заншилтай
Сүлд хийморио өргөн дээдэлсэн оюун төгөлдөр
Эх оронч, эрэлхэг дайчин эр цэргийнхэндээ
Халхын сайхан тэнгэрлэг эрчүүддээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын гал цогтой халуун мэндийг www GARAG.mn сайтын зүгээс дэвшүүлж байна.
