Элэгний С вирусыг устгахад бэлэн болжээ

 Н.Дөл GARAG.mn

Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн   элэгний С вирус, гепатит өвчин сэтгэл зовоох хэмжээнд хүрснийг мэргэжилтнүүд анхааруулсаар буй. Уг өвчнөөр  хүн амын  15 хувь өвчилсөн нь  олон улсын хэмжээнд авч үзвэл Монгол Улс тэргүүн байрт явна  гэсэн үг. Тиймээс Эрүүл мэнд,спортын яамныхан  элэгний вирустэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлхийн хамгийн сүүлийн үеийн эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд  оруулж ирж эмчилгээнд нэвтрүүлэх гэж байна. Эрүүл мэнд, спортын сайд АНУ-д  айлчлахдаа тус улсын Гилеад Сайнсес гэж компаниас  “Harvoni” нэртэй эмийг Монголд оруулахаар болсон бөгөөд ирэх дөрөвдүгээр сард улсын эмийн бүртгэлд бүртгэж авах аж.

Бүртгэж авсны дараа уг эмийг Монгол Улсад нийлүүлнэ. Эмийг дистрибьютер компаниар дамжуулж оруулж ирнэ. Оруулж ирээд улсын томоохон эмнэлгүүдээр нарийн мэргэжлийн эмч нарын хяналт дор шаардлагатай эмчилгээ үйлчилгээнд ашиглах юм. Эмийг дангаар нь гурван сар хүртэл хугацаанд хэрэглэхэд  курс эмчилгээ болно. Эмчилгээний үр дүн  98 хувьтай гэнэ. Уг эмийг Монголд оруулж  буй “Оном” сангийн тэргүүн,доктор Д.Наранбаатартай ярилцсаныг уншигчдадаа удахгүй хүргэх болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • б (122.201.31.115)
    удвал ёстой балай авгай бна лээ
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • Тодруулга (32.136.219.102)
    Манайхаан, Harvoni нь Монголын бүх C вирустэй өвчтөнүүдэд таарахгүй байж магадгүйг энд дурдах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, Монголчуудын Хеп С вирусын төрөл, шинж зэргийг бүрэн хамарч чадахгүй, таарахгүй вакцин шиг гэх юм уу даа. Harvoni-ийн дараа дахин шинэ эм гарсан. Энэ эмийн нэг ширхэг нь 1000 үнэтэй. Нэг курс эмчилгээ нь 3 сар. АНУ-ын Мэрилэнд мужийн Бетесда хот дахь NIH National Institute of Health хоёр дахь шинэ эмийг Вашингтон хотын орон гэргүй иргэд болон ядуу өрхүүдээс 600 хүнийг тэдгээрийн эмчлэгч эмч нарынх нь саналаар сонгож, уг эмийг 10 жилийн хугацаатай үнэгүй өгч, судалж, туршихаар болсныг 3-р сард мэдэгдсэн. Эдгээр 600 өвчтөнүүд нь ДОХ болон Хеп С вирус хавсарсан эсвэл дан С вирустэй хүмүүс юм байна лээ. Тийм учраас хоёр дахь шинэ эмийн үр нөлөө хэр амжилттай болохыг манай холбогдох хүмүүс хүлээзнэж харах хэрэгтэй болов уу.
    2015 оны 03 сарын 22 | Хариулах
  • bid (103.229.122.92)
    ashgui dee,buhel buten uls oron bna daa,bayar hurgie,ih tom buyan hiilee...gar deer irtel huleeeE
    2015 оны 03 сарын 21 | Хариулах
  • maidaersaihan (103.229.122.247)
    Saihan medee bna
    2015 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (140.137.20.70)
    bayrlalaa shiilegdamba saidaaa olon hun bayrluulsand ih saihan bn
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.170.71.77)
    за ашгүй дээ баярлалаа
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Би (103.26.195.199)
    ШИЙЛЭГЭЭДЭЭ БАЯРЛАЛАА ХЭН Ч УРЬД НЬ ХИЙГЭЭГУЙ ЧАДААГУЙШТЭЭЭ
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Zochin (103.26.195.199)
    ЭНЭ БОЛ МАШ ИХЭЭР ШААРДЛАГАТАЙ БАЙГААГАА ЦОРЫН ГАНЦ ЮМ БА ОЛОН АРД ИРГЭД ШАНАЛЖ БА ШИЙЛЭГЭЭДЭЭ БАЯРЛАЛАА.СОНГУУЛИАР ДЭМЖТНЭЭ ЯАДГИЙН
    2015 оны 03 сарын 18 | Хариулах