Генерал цолтон дөрвөөр нэмэгдлээ

GARAG.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргаж Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ш.Лхачинжавт хошууч генерал цол олгов. Мөн Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, хурандаа П.Доржсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа С.Эрдэнэ нарт бригадын генерал цол тус тус хүртээлээ. Цэргийн дээд цол хүртсэн Ш.Лхачинжав, П.Доржсүрэн, С.Эрдэнэ нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цолыг гардуулан өгөв. Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал гадаадад томилолтоор ажиллаж аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lxam (112.72.13.190)
    saixan bna bayr xyrgie
    2015 оны 03 сарын 18 | Хариулах