Өнөөдөр Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Төрбат нарын цомнолоор “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийн нээлт болно. Жүжгийн нээлт театрын өмнө “Цагаан эсгий ёслол” хүндэтгэлийн арга хэмжээгээр эхлэх юм байна. Нээлтийн үеэр Монголын соёл урлагийн салбарын алдартанууд, улс төрийнхөн, эрдэмтэн судлаачид нийгмийн нэр зүтгэлтэнүүдээс бүрдсэн 500 орчим зочид төлөөлөгчид оролцох гэнэ.