Хөлбөмбөгийн ДАШТ-2018 урьдчилсан шатны шалгаруулалтын тоглолтууд болж байгаа. Манай улсын шигшээ багийн хувьд Зүүн Тиморын талбайд тоглож дөрвөн гоол алдаж, айлын хаалгыг нэг гоолоор мялаасан. Харин хариу тоглолт өчигдөр Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн талбай дээр болж хөгжөөн дэмжигчид хувцасаа ижилсэн уухайлан дэмжиж байсан. Гэвч манай шигшээ баг өөрийн талбай дээр Зүүн Тиморын багт 1:0-ийн харьцаатай хожигдсон юм. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүн 5:1 болж манай хөлбөмбөгчид тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй боллоо.






