Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг бичилийн арын гэр хорооллын гудамжнаас нярай хүүхэд олдлоо, хэн нэгэн хүүхдээ хаясан байна гэх дуудлага дүүргийн цагдаад иржээ. Дуудлагын дагуу шуурхайлан очиход хоёр сар 22 хоногтой бяцхан охиныг гудамжинд орхисон нь тэр байжээ. Яагаад охины нас хүйс ийм тодорхой байгааг сонирхвол,түүнийг олох үед хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, төрсний гэрчилгээ, ээжийнх нь иргэний үнэмлэхний хуулбар өлгий дотор нь байсан аж. Аз болоход бяцхан охин амьдаар барахгүй эрүүл мэндэд нь ноцтой өөрчлөлт гараагүй байсанд цагдаа нар баярлаж байв. Охиныг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд яаралтай хүргэж,үзлэг хийлгэсний дараа хүүхдийн клиник сувилалд өгсөн байна. Нярайг ямар учраас гудамжинд хаясныг тогтоохоор цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Сэтгэгдэл (7)