Монгол зураач алдарт И.Е.Репиний академид багшилж байна

Н.Дөл, GARAG.mn

Монгол зураач Бадамын Отгонтүвдэн  эх орныхоо нэрийг дуурсгаж яваа авъяаслаг  залуу. 1984 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991-1999 онд  “Эрдмийн ундраа” цогцолборт  суралцаж төгсөөд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын дунд сургуулийг арьсан урлалын мэргэжлээр дүүргэжээ.

12 настайдаа Чех улсад зохион байгуулагдсан  хүүхдийн зургийн уралдаанд тэргүүн байр эзэлж байсан байна . Энэ үеэс уран зурагт “шунан” дурлаж, бийр будагтай нөхөрлөхийн гайхамшгийг мэдэрчээ. 2003 онд Японы зураач Тамукийн зарласан бодит зургийн уралдааны тэргүүн байранд шалгарсан. 2004-2008 онд ОХУ-ын Воронежийн урлагийн академид суралцаж байгаад төгсөх жилээ Санкт-Петербургийн И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академид шилжин сурч төгссөн байна.Тэрээр ОХУ-ын Санкт-Петербург хотод уран бүтээлээ туурвиж, алдарт И.Е. Репиний академид багшилж байна.  2006 оноос эхлэн ОХУ-ын Воронеж, Москва хотод хэд хэдэн удаа үзэсгэлэнгээ гаргасан нь олны таашаалд нийцжээ. Б.Отгонтүвдэн 2012 онд  ОХУ-ын Санкт-Петербургийн зураачдын холбоонд элссэн бөгөөд  хамгийн залуу гишүүн нь юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.21.106.108)
    Чамаар бахараж байна амжилт
    2015 оны 03 сарын 17 | Хариулах
  • зочин (103.26.195.18)
    Сайхан мэдрэмж төрлөө. Амжилт хүсье
    2015 оны 03 сарын 17 | Хариулах
  • Тод Оюунчимэг (94.10.248.27)
    Хөөх ямар мундаг хүү вэ? Энд тавьсан гоё зурагнуудааас нь харлаа. Цаашдын уран бүтээлд нь улам их амжилт гаргахыг хүсье.
    2015 оны 03 сарын 17 | Хариулах
  • zochin (202.126.89.199)
    Mundag zaluu.
    2015 оны 03 сарын 16 | Хариулах