ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Аугаа их Эх орны дайны 70 жилийн ойн медаль гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр ОХУ-ын Элчин сайдын яамны байранд боллоо.
70 жилийн ойн медалийг Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Азизов Искандер Кубарович ахмад дайчдад гардууллаа.Элчин сайд хэлэхдээ: "Аугаа Эх орны ялалт асар өндөр үнээр бидэнд олдсон. Дэлхийн II дайны үеэр ЗХУ 27 сая орчим хүнээ алдсан. Эх орны дайнд оролцож халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан Монгол дайчдын гавьяа, дурсгалыг манай ард түмэн, төр, засаг гүнээ хүндэтгэж явдаг" гэсэн юм.
Энэ хүндтэй шагналаар Монголын 300 гаруй ахмад дайчныг шагнахаар болсон байна.Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Элчин сайд Азизов Искандер Кубарович, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Сэтгэгдэл (2)