Бараг 60 сая толгой малтай Монгол Улсад махны үнэ тэгтлээ буурдаггүй. Энэ жилийн хувьд харин ч гайгүй байна гэж баярлах хүн олон. Магадгүй,махны үнэ тэнгэр рүү цойлчихгүй бол яамай даа гэж ханцуйдаа залбирсны хүч биз. Монгол хүний хоол хүнсийг махгүйгээр төсөөлөх аргагүй. Тийм болохоор махны үнэ хэд ч ч боллоо гэсэн “улаан” мах руу зүтгэхээс өөр замгүй. Жил бүрийн өдийд нөөцийн мах гарч олныг баярлуулдаг байсан. Энэ жилийн хувьд нөөцийн мах гарах ч юм шиг үгүй ч юм шиг. Уг нь махны үнийг тогтвортой байлгахын тулд нөөцийн мах бэлтгэдэг болоод удаж байгаа. Өнгөрсөн жилүүдэд цагаан сарын өмнө нөөцийн махыг худалдаанд гаргадаг байсан. Хэдийгээр махны чанарыг ченжүүдийн үүрч ирсэн өөхөн бөмбөгнүүдтэй харьцуулшгүй ч үнэ боломжийн болохоор эрэлт ихтэй. Албаны хүмүүсийн ярих нь,энэ жил нөөцийн мах гарахгүй байгаа нь Монголын төр мах бэлтгэсэн компаниудын мөнгийг өгч чадахгүй байгаатай холбоотой гэнэ. Мах бэлтгэсэн компаниуд төрд тунирхаж, “мөнгөө өгөхгүй бол махаа гаргахгүй” гээд тас гүрийж байгаа юмсанж.
Харин “Хүчит шонхор” захын наймаачид “Хэрэв нөөцийн мах худалдаанд гарахгүй бол мах “магнаг” болдгоороо болно. Мах нөөцөлсөн компаниуд одоо л махаа гаргахгүй бол үнэгүйдэж мэднэ. Алт биш дээ махыг дарж хэвтээд хэрэггүй л болов уу гэлцэх аж.