Монгол Улсын гурван сая дахь иргэн Мэргэн овгийн Хатанболдын Монголжин охинд зориулсан зоосон мөнгө зах зээлд гарчээ. Тус зоосон мөнгийг Монголбанкны гэрээт зоос цутгагч байгууллага болох “Койн Инвест Траст” компанид захиалан цутгуулсан аж. Дашрамд сонирхуулахад гурван сая дахь иргэн Х.Монголжин охины төрсний бүртгэлийн дугаарын сүүлийн хоёр орон 44, регистрийн дугаарын сүүлийн гурван орон 444, төрсний гэрчилгээний сүүлийн хоёр орон 44 дугаар таарсан нь Монгол Улсын 4 сая дахь иргэнийг билэгшээсэн сайхан үйл явдал болсон билээ.