
Монголын уран сайхны “Сэрэлт” киног үзээгүй,тэр кинонд тоглосон орос эмчийг мэдэхгүй монгол хүн ховор биз ээ. Орос эмчийн дүрийг бүтээсэн хүн бол алдарт монголч эрдэмтэн Симуков гуайн охин Доржпалам билээ.Тэрээр мэргэжлийн жүжигчин хүн байгаагүй ч орос эмчийн дүрийг сэтгэлд хоногштол бүтээсэн билээ. Доржпалам гуайн охин нь УИХ-ын гишүүн С.Оюун гэдгийг ч монголчууд мэднэ. Харин охин нь ээжийнхээ тэртээ олон жилийн өмнө бүтээсэн дүрийг өнөөдөр дэлгэцэнд дахин мөнхөлснийг сонсоход чихэнд чимэгтэй. Монголд кино урлаг анх үүссэний түүхт ойд зориулж “Монгол кино” нэгтгэл өнгөрсөн жилээс эхлэн “Гайхамшигт дэлгэц” төсөл санаачлан ажиллаж байгаа. Уг төслийн хүрээнд “Сэрэлт” киног дурссан түүхэн дурсамж бэлэн болжээ. Киноны орос эмчийн дүрд УИХ-ын гишүүн С.Оюун тоглосон нь киночдын талархлыг хүлээжээ. Түүнийг уг кинонд тоглуулах гэж “Монгол кино” нэгтгэлийн дарга Ж.Солонго эрхэм ггишүүнд бараг алд цэнхэр хадаг барих шахам гуйж байж сая “за” хэмээн зөвшөөрүүлсэн гэнэ. Ийнхүү “Гайхамшигт дэлгэц” төслийн нэгээхэн хэсэг буюу орос эмчийн дүрд С.Оюун гишүүн тоглож зураг авалтад оролцсон нь олны талархлыг хүлээж байна.
Сэтгэгдэл (12)