“Оюутан цэрэг” хөтөлбөрийн 2015 оны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.Өнгөрсөн жил эхлүүлсэн тус үйл ажиллагааг Нийслэлийн ЗДТГ, МОХ хамтран зохион байгууллаа.Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан Хамгаалахын Сайд Ц.Цолмон, БСШУ-ны сайд Я.Төмөрбаатар Батлан Хамгаалах Яамны төрийн нарийн бичгийн дарга хошууч генераль З.Болдбаатар нар оролцлоо.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан Хамгаалахын Сайд Ц.Цолмон: "Оюутан-цэрэг" хөтөлбөрийг оюутан залуус сайн мэддэг, түүнд хамрагдахын төлөө хүсч тэмүүлж байгаа нь нэн сайшаалтай. Бид оюутан залуусын энэ хүсэл санаачлагыг бүрэн дэмжиж бололцоотой бүх дэмжлэгийг үзүүлж байгаа. Ерөнхийлөгчийн зарлигт заасанчлан суралцаж буй мэргэжлээс нь үл хамааран сургалтын чөлөөт цагт нь цэргийн жинхэнэ албыг хаалгахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна" гэлээ.

Сэтгэгдэл (3)