УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ, БНПУ-д албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттын урилгаар 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд ХБНГУ-д, БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичийн урилгаар 3 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд БНПУ-д тус тус албан ёсны айлчлал хийнэ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-д хийх айлчлалынхаа хүрээнд тус улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай хэлэлцээ хийж, Бундестагийн Дэд ерөнхийлөгч Э.Булмаантай уулзана. Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Бундестагийн Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Эдерер, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ё.Фухтел, Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийлэнд, Ханновер хотын Засаг дарга Ш.Шосток, Доод Саксон муж улсын Ерөнхий сайд Ш.Вайл нар бараалхана. Мөн “Saxenergy Mongolia” компани, “Siemens AG” компанийн удирдлага, Эссен хотын клиникийн Их сургуулийн проффесор, доктор В.Попп, “AbbVie” компанийн гепатит C вирусын эмчилгээний зохицуулагч М.Лихиус нар бараалхана.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн чуулганы хуралдаантай танилцаж, Доод Саксон муж улсын парламентад зочилно. Түүнчлэн Ханновер хотноо болох “CeBIT” олон улсын мэдээлэл технологийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Фолксвагены Ханновер дахь микроавтобус, хагас ачаа, тусгай хэрэгцээний машины үйлдвэртэй танилцана. Түүнчлэн Конрад-Аденаурийн Санд зочлон илтгэл тавьж, Хумболтийн Их Сургуулийн Монгол судлалын тэнхимийн оюутнууд болон ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийнэ.
БНПУ-д хийх айлчлалынхаа хүрээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, БНПУ-ын Сеймийн Маршал Родаслав Шикорскитой хэлэлцээ хийнэ. Мөн БНПУ-ын Шадар сайд, Эдийн засгийн сайд Януш Пехочиньски, Гадаад хэргийн сайд Гшегож Схетынатай уулзахаас гадна Варшавын Их Сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн Турк болон Дундад Азийн ард түмнүүдийн судлалын тэнхимийн багш, оюутнууд, Польш Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийнэ.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга БНПУ-ын Гданск хот дахь Хөлөг онгоцны үйлдвэрийн 1970 онд амь эрсэдсэн ажилчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, “Бид Монголчуудтай эв санаа нэгтэй” үзэсгэлэнгийн нээлтэд оролцон, Европын эв санааны нэгдлийн төвтэй танилцана.
Улсын Их Хурлын даргын айлчлалын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Сеймийн Тамгын газрын дарга Ян Чапла нар Тамгын газрын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурна
Улсын Их Хурлын даргын ХБНГУ, БНПУ-д хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар орсон байна. Улсын Их Хурлын даргын ХБНГУ, БНПУ-д хийх албан ёсны айлчлалыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлах хэсэг дагалдан явна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • гангаа Сайнжаргал (203.160.55.98)
    Tanid amjilt xvsie
    2015 оны 03 сарын 14 | Хариулах
  • zochin (43.242.243.90)
    manai ulsiin ediin zasag hyamraad baigaa yum uu, byalhaad baigaa yum uu
    2015 оны 03 сарын 14 | Хариулах
  • зочин (203.91.119.102)
    Эднийг юу ч гэж хэлсэн хамаагүй дээ. Яагаад эд нар ингэх болов. Яагаад ард түмэн энэ Ардчилсан намд итгэл алдрав. Яагаад Элбэгдоржийг огцрохыг шаардав. Даварсандаа ингээд байна. уу? Бодох хэрэгтэй байх аа. Жирийн нэг дуучин өөр дээрээ нэр хоч , хэл ам татуулан , дагуулан ингэж явах нь юунаас болов. Аль вэ нөгөө иргэдээ сонсдог ,иргэд л шийддэг төр хаана байна. Олон нийтийн радио ТВ хааччихсан бэ? Яахаараа АН ерөнхий нарийн бичгийн дарга Монголын олон нийтийн ТВ ийн дарга болдог билээ. Яагаад иргэдийнхээ үг хэлэх эрхийг хаадаг билээ. Эд нар өөрсдөө эдний оронд байсан бол Оюундарь МАН аас тавигдсан бол очоод хаалгыг нь хага өшиглөж ороод зодоод ,хүчиндээд, галдан шатаагаад, элдэв нэр хоч зүүлгээд, ядахдаа авилгатай тэмцэх газар саатуулж шалгах байсан. Ард түмэн худалдагдсан гадаадын тавиул улс төрийн хүчин , бүлэглэлийг эсэргүүцэж байна. Сэлэнгийн ард түмэн хэдхэн жил хөдөлмөрөө мөлжүүлж хэдэн төгрөгний цалин аваад гэр баазаас өөр зүйлгүй үлдэхийг хүснэ гэж үү. Байгаагаа алдчихсан төрий
    2015 оны 03 сарын 14 | Хариулах
  • donshuuchid (103.26.194.186)
    End eh orni asuudal hetsuu baihad ed nar yu hiih gej gadagshaa yavj baina ve. Yamar ch ur ashiggui. Hagas achaani mikr avtobusni uildver ch gen uu, tegeed bas yun olon olbi dolbi gesen hoolni savnuudtai yavdag yum. Hairin ch bidnii tatvariin money. Terni orond gants oyutani tulburiig daasan bol. Kazino togloj shoping hiigeed l yavdag shii dee.
    2015 оны 03 сарын 14 | Хариулах