
Цэцэг шиг цэврүү шиг цэцэглэж яваа дөрөвхөн настай охиноо хамтран амьдрагчтайгаа нийлж харгис хэрцгийгээр тамлан зодож амь насыг нь хөнөөсөн жигшүүрт хэрэг хоёрдугаар сарын 21 нд гарч олон түмнийг ихэд цочроосон билээ. Анх ханилсан эхнэрээ өвдөж шаналж, өрөөл татанхай болоход охин үртэй нь хамт үнсэнд хаясан шалз шиг орхиж нүүр буруулсан Т.Цогт нь Шүүхийн шинжилгээний төвд ажиллаж байсан гэдэг. "Дугуй дугуйгаа олно" гэгчээр ажил төрөлгүй, эх хүний нинжин сэтгэлгүй, адсага шиг ааштай шулам мэт М гэгч бүсгүйтэй дэр нийлүүлсэнээс хойш хөөрхий муу охин, хань хоёртоо хүйтэн цэвдэг сэтгэлээр хандаж, дарамталж, айлган сүрдүүлж эцэс сүүлд нь ижийнхээ мөөмнөөс гараагүй бяцхан охиноо хөнөөсөн эцэг. Шударга иргэд олон түмэн түүнд шууд л цаазын ялыг аль хэдий нь өгсөн.Шүүх хурлыг ч олон түмэнд нээлттэй ил тод явуул гэж шаардаж байгаа. Энэ бүхнийг цаазын ялгүй болгосон ардчилсан ерөнхийлөгч маань анхааралтай харж байгаа нь лавтай . Гэтэл сүүлийн үед Т.Цогтын бие муудаж батлан даалтанд гарах тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.Түүний ойр дотнын хэн нэгэн хүн нь прокурорын байгууллагад ажилладаг гэсэн яриа ч дуулдаж байна.Энэ үнэн бол өнөөх сайн эцэг чинь ял шийтгэлээс хөнгөхөн мултарч,талийгаач охин нь ёстой үхсэний хохь болох нь дээ...
Сэтгэгдэл (36)