А.Гансүх АНУ-Английн хуулийн фирмийг ялжээ

АНУ-Английн хамтарсан “Hogan Lovells” олон улсын хуулийн фирм 2015 оны гуравдугаар сарын09-ний өдөр Хонг Конгийн арбитрын шүүх дээр Монгол Улсын Зам, тээврийн яаманд ялагджээ. 

Олон улсын нэр хүнд бүхий “Global Arbitration Review” сэтгүүлийн эх сурвалжаас харахад “Hogan Lovells” фирм нь 2015 оны байдлаар арбитрын чиглэлд үнэлэмжээрээ дэлхийд дөрөвт орж байгаа, тив дамжсан 40 оффис, 700 гаруй хуульчтай фирм юм байна.
Зам, тээврийн яам болон Иргэний нисэхийн ерөнхий газар нь 2011 онд тус фирмээс иргэний агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх асуудлаар хуулийн зөвлөгөө авч ажилласан байна.

Монголын талыг уг ажлын төлбөрөө бүрэн төлөөгүй гэдэг үндэслэлээр “Hogan Lovells” фирм Хонг Конгийн арбитрын шүүхэд ханджээ. Монголын тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болохоо арбитрын шүүхэд хөдөлшгүй нотлох баримтаар баталсан байна.

Арбитрын шүүхээс “Hogan Lovells” фирмийн бүх нэхэмжлэлийг хүчингүй болгож, шүүхийн зардлыг мөн тус фирмээр төлүүлэхээр шийдвэрлэжээ. Ийнхүү Зам, тээврийн сайд асан А.Гансүх ийнхүү чамгүй сайн хуульч гэдгээ харуулсан байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ЗОЧИН (103.9.91.40)
    ГАНСҮХИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОГМООР,ОВСГООТОЙ НӨХӨР БАЙНА,ЯМАРЧ БАЙСАН МОНГОЛ ЯЛЖЭЭ,АЛИЙН БОЛГОН БУСАД ОРНЫ ГАР ХӨЛ БОЛОХ ВЭЭ?ШАГНАХ ХЭРЭГТЭЙ,ШАГНАЛЫНИЙГ ӨХ ХЭРЭГТЭЙ
    2015 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.55.182.178)
    Баяр хүргэе ганц ч гэсэн таатай мэдээ байна Бид дандаа гадныханд дээрэлхүүлж байна гэж юу гэсэн үг вэ?
    2015 оны 03 сарын 13 | Хариулах