Б.Цэнгэлийг ГЕГ-ын даргаар томиллоо

Өчигдөр засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар Д.Цогт-Очирыг  Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар, Б.Цэнгэлийг Гаалийн ерөнхий газрын даргаар тус тус томиллоо.


Д.Цогт-Очир ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллах Б.Цэнгэл хуульч мэргэжилтэй, Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан.

Мөн 2000-2008 онд Гаалийн байгууллагад албаны дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар ажиллаж байжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.