УИХ-ын гишүүн Г.Батхүү Д.Батцогт нар баруун аймагт ажиллаж байна

Баруун таван аймаг өөрсдийн онцлогт түшиглэн хөгжих боломжууд бий. Ховд аймгийн онцлог боломжид тулгуурлан хөгжих гарцыг нь тодорхойлж, УИХ бодлого шийдвэр гаргаж байгааг Г.Батхүү гишүүн танилцуулсан.  Ховд аймаг төдийгүй баруун таван аймгийн дэд бүтцийг сайжруулах хөтөлбөрүүд үргэлжилж байгаа. Тухайлбал, хатуу хучилттай замаар  нийслэлтэй холбох ажил 2016 он хүртэл үргэлжилнэ. Азийн хөгжлийн сан болон улсын төсвийн хөрөнгө оруулалт, концесийн гэрээгээр Ховд аймгийг  хатуу хучилттай замаар нийслэлтэй холбох ажил энэ онд хийгдэх юм. Нийтдээ 400 гаруй км авто зам барих төлөвлөгөөтэй байгаа аж. Дарви сумаас Говь-Алтай хүрэх 200 км замыг энэ онд барьж эхлэх бөгөөд Алтайгаас  Баянхонгор хүртэлх зам баригдана. Тэгэхээр Ховд аймаг  нийслэлтэй  хатуу хучилттай замаар шууд холбогдох юм.  Иргэдийн хувьд УИХ-ын гишүүдэд талцал хагарлаа зогсоохыг хүссэн. Мөн тэтгэврийн  зээлийн хүү өндөр байгаад Ховд нутгийн ахмадууд шүүмжлэлтэй хандаж байлаа. УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн орон нутгийн томилолт Баян-Өлгий аймагт үргэлжилнэ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.20.85)
    Эвдрэлцээд бид улс гэрээ л сүүтгэнэ. Үүнд харийн цөөвөрүүдл баярлана. Тийм учраас нэгнийгээ муу хэлж гутаан доромжилдгоо зогсооё монголчуудаа!
    2015 оны 03 сарын 12 | Хариулах