Галын аюулаас 0-52 насны дөрвөн хүний амь аварчээ

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах 21 худалдааны төвд өнөөдөр гал гарч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 26 дугаар анги, 18, 29 дүгээр ангийн бүрэлдэхүүн нийт 56 албан хаагч шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан байна.

Гал түймрийн улмаас түрээслэгч, үйлчлүүлэгч иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гаргаж, гал сөнөөгчид эрлийг шуурхай зохион байгуулж 5 давхарт байсан 0,8 - 52 настай 4 иргэнийг автомеханик шат ашиглан буулгаж эмчид шилжүүлэн өгчээ.Одоогоор гал түймэр бүрэн унтарч  гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.