
Засгийн газрын ээлжит хуралдаанаар зуны цагийн хуваарьт шилжих шийдвэр гаргалаа. Анх 1985 онд зуны цагийн хуваарьт шилжүүлэн, 1999 он хүртэл 14 жил хэрэгжүүлж 1999 онд хүчингүй болгосон байна.
2001онд дахин зуны цаг тооллыг мөрдөж эхэлсэн бөгөөд 2005 онд уг тогтоолыг дахин хүчингүй болгосон байна. Ер нь байгалийн эрчим хүчийг ашиглах, ялангуяа төрийн албан хаагчдын ажил тарах цаг нь эрт болсноор чөлөөт цаг нэмэгдэж,мөн үйлчилгээний газруудын орлого нэмэгдэх, таатай нөхцөл бүрддэг гэж өндөр хөгжилтэй дэлхийн 70 гаруй орон энэ туршлагыг хэрэгжүүлдэг юм байна .