Гуравдугаар сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт өргөн дэлгэр тэмдэглэдэг. Түүх сөхвөл 99 жилийн өмнө анх удаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг зарлаж байжээ. Дараа нь энэ өдрийг цагаач эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгосон гэдэг. Харин манай улсад энэ баярыг мөн адил өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр эрчүүд маань эмэгтэйчүүдээ хүндэтгэн ар гэрийн ажлаа хийж харин ээжүүд эмэгтэйчүүд баяраа тэмдэглэдэг. Баярын өдөр зарим нэг эмэгтэйчүүд архи дарс хэтрүүлэн хэрэглэж замын хөдөлгөөнд оролцож зөрчил гаргасан тул эрүүлжүүлэх байранд баяраа өнгөрүүлсэн байна. Нийслэлийн ЦГ-ын мэдээллээр баярын өдрөөр хотын хэмжээнд нийтдээ 163 хүн эрүүлжүүлэгдсэн байна.
Сэтгэгдэл (2)