ИЗНН-ын 15 жилийн ой болж байна

Улс төрийн хүчин Иргэний Зориг-Ногоон намын үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойд зориулсан баярын хурал өнөөдөр УДЭТ-т боллоо. Их эзэн Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж дараа нь  ардчилсан хувьсгалын анхдагч С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв.

Баярын хурлыг УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн чуулганы Ерөнхийлөгч С.Оюун  нээж “ИЗНН-Бодлогын нам” илтгэл тавилаа.

 УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогын алхмууд” сэдвээр, Улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Ганхуяг “Монгол мөрөөдөл ба намын шинэчлэл” сэдвээр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян “Монгол Улсын хөгжлийн гарц-ногоон хөгжил” сэдвээр тус тус илтгэл таьсан байна.Үдээс хойш намын их хурал эхэлнэ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.