Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах Капитрон банкны “Сандэй” тооцооны төвд өнгөрөгч Бямба гарагийн орой нэгэн этгээд халдаж 20 сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарчээ.
Цагдаагийн ажилтнууд алдагдсан 20 сая төгрөгийг олж гэмт хэргийн нотлох баримтаар хураасан байна. Харин дээрх хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байгаа аж.
Албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Дээрэмдсэн гэх 20 сая төгрөгийг олсон. Гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа учир мөнгийг хаанаас олсныг хэлэх боломжгүй байна. Зэвсгийн шинжтэй зүйл ашиглан дээрэм хийсэн гэж үзэж байгаа” гэлээ.
Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр дээрэмчин банкнаас гараад зугтаж байхдаа мөнгөө хаясан байсан гэв. Эх сурвалж: Ikon.mn