Америкийн хятад судлаач Алберт Лин ЧИНГИС ХААНЫ ОНГОНЫГ ХУЛГАЙГААР УХНА ГЭДГЭЭ ЗАРЛАЛАА

 

Хүгдүүд Цэрэнжав: Америкийн хятад судлаач Алберт Лин ЧИНГИС ХААНЫ ОНГОНЫГ ХУЛГАЙГААР УХНА ГЭДГЭЭ ЗАРЛАЛАА

Шинэ он гарсны дараахан дэлхийн тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр найман зууны турш оньсого хэвээр байгаа их эзэн Чингис хааны онгоныг бараг л нээгээд олчихсон тухай мэдээлэл шил шилээ даран гарах болсон билээ. “XXI зууны Индиан Жонс” хэмээн нэрлэгддэг АНУ-ын Сан-Диего хотын Калифорнийн их сургуулийн хятад гаралтай судлаач Алберт Линээр ахлуулсан 10 мянган хүнтэй баг нүсэр их хөрөнге мөнгө цацан байж их хааны онгоны байршлыг тодруулсан юм байх. Уг судалгааны ажилд 10 мянган хүнтэй сайн дурын баг АНУ-ын Үндэсний газар зүйн нийгэмлэгтэй хамтран 2010 оноос эхлэн хиймэл дагуулын орчин үеийн виртуал хайгуулын системийг ашиглаж 6500 хавтгай дөрзөлжин км газар нутгийн өндөр нарийвчлалтай гэрэл зургуудийг сайтар нягталсан гэхээр хэр их хөрөнгө цацсан нь анзаарагдах буй за. Мөн нисэгчгүй, автомат удирдлагатай онгоцоор 8000 км газрын зургийг авсан гэж байгаа. Тэрбээр их хааныг оршуулсан байж болзошгүй 100 орчим газрыг хиймэл дагуулын тусламжтайгаар ийнхүү бараг таван жилийн турш тандсаны эцэст хамгийн өндөр магадлалтай гурван газрыг олж тогтоолоо гэдгээ саяхан зарласан байна.

Мөн дээрхи газруудыг удалгүй ухан хөндөж, их хааны онгоноос гарч ирсэн эрдэнэсийн титмийг тэргүүн дээрээ тавих болно гэдгээ ч бардамхан зарлажээ. Гэвч манай засгийн газраас 2013 онд А.Линд хандан судалгааныхаа дүнг танилцуул гэсэн шаардлага тавьсан бөгөөд тухайн үедээ Монгол улсын засгийн газрын зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн мэдээлэл хийхгүй байхыг сануулсан гэж байгаа. Гэвч манай улсын засгийн газарт судалгааныхаа дүнг ч танилцуулаагүй бөгөөд тэр байгутай манай засгийн газраас ямар ч зөвшөөрөл авалгүйгээр, “Чингис хааны онгоныг бараг л олчихлоо. Одоо ухах л үлдлээ” хэмээн чарлаж байгаа энэ этгээд үнэхээр Чингис хааны онгоныг олсон бол ухах эсэх тухай зөвшөөрлөө манайхаас хүсэх ч үгүй гэдэг нь ойлгомжтой. Өөрийгөө амьд Индиан Жонс хэмээн итгэж, дүрдээ орчихсон энэ этгээд магадгүй ойрын үед Монгол улсын засгийн газрыг эс хэрэгсэн, ямар нэгэн шалтгаар Монголд нэвтэрч, Монголын их хаадын хоригийг хөндөн энд тэнд хулгайгаар газар ухаж мэдэхээр шинжтэй болчихжээ. Археологчид хэрвээ их хааны хоригийг олсон бол, эдүгээ ухна гэдэг техник хэрэгсэл хөгжсөн өнөө цагт ердөө ганц хоёр өдрийн л ажил.

Магадгүй биднийг эндээ юугаа ч мэдэхгүй хоорондоо Ноён уулын булгийг яриад хэрэлдэж суух хооронд хятад гаралтай судлаач их хааны маань шарилыг хулгайлж аваад Америкт аваачаад залчихсан “Та нар дуртай юм бол хүрч ирээд мөргө” хэмээн тавлаад сууж байж мэдэх юм. Үнэхээр энэ нөхрийн ярьж зарлаад байгаа зүйлд манай улс анхаарал тавьж байна уу, эсвэл бас далдуураа хуйвалдан тохирчихоод мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн нүдээ аниж сууна уу, бүү мэд. Ер нь Монгол улсын засгийн газрын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, их хааны маань онгоныг ухаж байгааг, эсвэл ухсан хойно нь мэдэж баривчиллаа ч, АНУ-ын засгийн газар нь ахиад л нөгөө Мянганы сорилын сангийнхаа мөнгөөр хясаж, ерөнхийлөгч маань өршөөчих л байх л даа.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • chingis (112.72.13.220)
    mongolchuuduug saihan hutgaj bn gj bodoj bnu myu hujaa mini
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • chingis (112.72.13.220)
    eniig chi zoriud bichij bn novsh mini chini uilin ur chamd buuh bolno
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.170.71.77)
    яг ийм төрхтэй гэж яаж мэдвээ танил бсан юм уу
    2015 оны 03 сарын 17 | Хариулах
  • zocnin (205.206.129.74)
    ene zurag l CNINGISIIN YNEN TORXTEI ZURAG BH
    2015 оны 03 сарын 16 | Хариулах
    • chamd
      harsan yum shig shaah yuma
      2015 оны 03 сарын 16
  • иргэн (103.26.194.102)
    Хийрхсэн юм тавих юм
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
    • lkhagva
      Харин тиймээ.
      2015 оны 03 сарын 09
  • nek (112.72.11.111)
    Baga yarij ihiig hii.
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.70.41.218)
    Цэрэнжаваа чамд нэг юм хэлье. Хаа ч юм хуцсан юм уу үгүй ч юм уу нохойны тухай элдэв балай юм хуцахаа боль за
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
    • лхагва
      сайхан хэллээ
      2015 оны 03 сарын 09
  • Ganaa (103.10.22.12)
    vneheer tiim bol asuudaltai l um bna gevch manai zasgiin gazar medej bgaa bailgvi yadaj sonsson bailgvi gej naidhaas
    2015 оны 03 сарын 09 | Хариулах