Д.Алтанхуяг Монгол Улсын соёлын элч боллоо


Дэлхийн сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, олон улсын тавцанд Монгол Улсын нэрийг дуурсгаж яваа Д.Алтанхуягийн гавьяаг үнэлж ийнхүү Монгол Улсын Соёлын элчээр өргөмжилж байна. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ“Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, соёл, урлаг, түүх, спорт, хүмүүнлэг, шинжлэх ухааны хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүндтэй үүргээ биелүүлэхэд тань Монгол Улсын Гадаад хэргийн яам бүх талаар дэмжиж ажиллах болно” гэдгийг онцолжээ.


 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.