
Авлигатай Тэмцэх Газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын 2014 оны мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 1-ний хооронД зохион байгууллаа.
Улсын хэмжээнд 38,423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38,422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлэв.Харин хуульд заасан хугацаандаа 38,421 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол Төрийн соёрхолт, Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүн Б.Цэнддоо хугацаа хожимдуулж, Төрийн шагналт, МУГЖ /Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүн Д.Сосорбарам мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан байна.
Сэтгэгдэл (36)